Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Д.Наранхүүг урд хөршөөс авчрахыг үүрэгдсэн. Нүүрсний гэх хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу өнгөрөгч 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, БНХАУ-д бүгээд байсан Д.Наранхүү УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай ойрын харилцаатай нэгэн. Түүнийг олж ирэхээр шийдсэн явдлыг нэг талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хорхойтой араанд зуугдчихаад буй Ш.Раднаасэдийг нэгмөр “золигт” гарган нүүрсний хэргийг дарах оролдлого юм. Үүний хариу болгож олон сар дуугай явсан Ш.Раднаасэд “Кино зохиол ярихаа боль” гэсэн утга бүхий зүйлээр ам нээлээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь Д.Наранхүү гэгч ам нээхэд Д.Амарбаясгаланд холбогдох асуудал шинэ дуулиан болон дэгдэх бололтой юм. Учир нь Д.Наранхүүг гадагш зугтаалгасан хүнээр эрх баригч намын генсэкийг нэрлэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл цахим хуудастаа “Намын дарга Л.Гантөмөр Х.Баттулгатай тохирсон уу, Д.Сумьяабазарт дийлдсэн үү. Эсвэл нам дахь люмпенжсэн хэсэг залуустаа тал зассан уу. Ямар ч байсан намайг нийслэлийн намын даргаас зайлуулжээ. Уг нь дүрэмтэй л дээ. 24 оны нийслэлийн сонгуульд хэрхэхийг Л.Гантөмөр мэдтүгэй, амжилт” гэх үгээр гомдлоо гаргаад шидчихсэн. Тэгэхээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга сонгох “зодоон”-ы дундуур нийслэлийн АН-ын даргын марафон нэлээд ширүүн өрнөх нь. Ядаж байхад намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилоогүй байгаа. Уг нь АН эмхлэгдэн, Л.Оюун-Эрдэнийг Х.Нямбаатартай хамт “дарж”, Сү.Батболдын фракц У.Хүрэлсүхийн дэмжлэгээр МАН-д ноёлох ёстой “зураг” эрх баригч намын эрх мэдэлт гол тоглогчийн халаасанд нэлээд удсан. Тэр “зураг”-аар Г.Занданшатарыг дараагийн намын дарга, Ерөнхий сайдаар нэрлэн зурсан бөгөөд бүх зүйл сценарийн дагуу хэвийн явагдаж байгаа. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өөр хөзөр гарган шидэж, хотын дарга Д.Сумъяабазарын хэдэн туслахын хүрээнд “сэлэм” эргүүлж Д.Сумъяабазар, Г.Занданшатар нарт сануулга өгөх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Тэрбээр намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн хотын даргын орлогч З.Төмөртөмөө, Ж.Сандагсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулыг өмнөх Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар гэх агентлагийнх нь захиран зарцуулсан хөрөнгө, зардалтай холбогдуулан шалгах ажлыг эхлүүлж байгаа.
Худлыг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Ямартай ч энэ намар дайнаас наагуур өрсөлдөөн эрх баригч намд өрнөх төлөвтэй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй