surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

12-13 насны хоёр хүүхэд автомашинд дайруулж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

12-13 насны хоёр хүүхэд автомашинд дайруулж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын "явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа" гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр /2023.09.21/ өдрийн 12 цаг 41 минутад Цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, 12 настай, эмэгтэй "Н" ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй "Х" нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1