ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоо өчигдөр /2023.09.21/ мэдэгдсэн. Өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хоригт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн улс хамаарахгүй. Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизэд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуун үүнд хамаарахгүй аж. Сүүлийн саруудад ОХУ бензин, дизель түлшний хомсдолд орсон. Инфляцитай уялдуулан жижиглэнгийн үнийг хязгаарлах гэж оролдсон ч шатахууны бөөний үнэ огцом өсчээ. Ургац хураахад түлш маш чухал байдаг учир Оросын зарим хэсэгт нөхцөл байдал хүнд байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох тул энэ мэт ноцтой хямрал Кремльд хүнд тусах магадлалтай. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ, төмөр замын тээврийн гацаа, рублийн ханш суларсан зэрэг хүчин зүйл ч шатахууны зах зээлд нөлөөлжээ.
ОХУ есдүгээр сарын эхний 20 хоногт далайгаар тээвэрлэх дизель түлш, бензиний экспортоо бараг 30 хувиар бууруулж, 1.7 тонн болгосон. Харин өнгөрсөн онд 4.82 сая тонн бензин, 35 сая тонн дизель түлш экспортолжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй