surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг багийн дүнгээрээ гуравдугаар байрт шалгарлаа

Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг багийн дүнгээрээ гуравдугаар байрт шалгарлаа

Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-21-нд Сербийн Белград хотноо болов. Монгол Улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж, гуравдугаар байрт орсон байна. Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов. Мөн энэ жил олимпийн эрх олгож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 килограммын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус олимпийн эрхийг эх орондоо авчирлаа.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1