Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг Монгол Улсад зохион байгуулах чиг үүрэгтэй ИЛГЭЭГЧ цорын ганц хууль ёсны байгууллага бол Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар юм. БНСУ-ын Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, гадаадын ажилтанд авах зарим арга хэмжээг чангатгах тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар удаа дараалан бусад улс оронд анхааруулсаар байна.
Тус улсад ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа хууль бусаар оршин суусан, оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан мөн БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдийг “БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаардаж байна.
Зарим иргэд энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгогдох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, цаашилбал хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдлийг дагуулсаар байна.
Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрсдлүүдтэй тулгардаг.
Сүүлийн 3 жилийн байдлаар 200 иргэн “татгалзсан хариу” хүлээн авсан тоо баримт бий.
БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг Илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллах болно.
ИРГЭН ТА дээр дурьдсан асуудалд ухамсартай хандаж, 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд бүртгүүлэхгүй байхыг ИЛГЭЭГЧ байгууллага /ХХҮЕГ/-аас онцгойлон анхааруулж, зөвлөж байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ