surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Шар шээсний асуудалтай гунигт бөхчүүддээ талархлаа

Шар шээсний асуудалтай гунигт бөхчүүддээ талархлаа

Жилийн жилд улсын баяр наадмын шар шээс дуулиан тарьдаг. Энэ л жамаар сүүлийн арван жилд шээсний асуудалтай бөхчүүд олонтаа зарлагдлаа. Улсын наадмын цол чухал уу. Авах бай шагнал чухал уу. Үндэсний их баяр наадам чухал уу гэдгийг хэдэн гүзээтэй бөхчүүддээ ухаж ойлгуулахгүй бол шар шээсний асуудал нь гаарч олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, улсынхаа өмнөөс босч тэмцдэг бусад спортын тамирчидаа цаашлаад Монгол улсын спортын салбарыг шал арчихад хүргэж байна. 
ШАР ШЭЭС -  УЛААН МОНАДА
Сэргээшний асуудлаар  нэхэж шаардахаар үзүүлдэггүй МОНАДА . Уг нь  Олон улсын гэрээ тунхаглалаар бол Засгийн газрыг ч, МҮОХ-г ч ажилдаа ойртуулахгүй байх дархан эрхтэй сэргээшний эсрэг байгууллага юм. Харамсалтай нь элэгний эмч Ж.Хатанбаатар түүний гэр бүлийн бизнес болж гаарснаар Бөхийн шээс үнэд орсон уу гэх хардлагыг дагуулдаг.  Улсын төсвөөс жил бүр 500 сая төгрөг, наадмын комиссоос шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний төлбөр мөнгө авдаг боловч шилэн дансны хуулийг мөрддөггүй Ж. ХАТАНБААТАРЫН МОНАДА. 
"Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ын ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсэхэд нөлөөлсөн. Дээрх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулахдаа эрх мэдэл, алба тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг нэлээд олон үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 
ШАР ШЭЭС – ҮНДЭСНИЙ БӨХ
Солонгос, Япон, Унгар, Голланд гээд дэлхийн цөөнгүй хэдэн оронд үндэсний гэж хэлж болох бөхийн төрлүүд бий. Монгол үндэсний бөх бол өмссөн хувцас, өрнүүлсэн түүхээрээ бусад орны үндэсний бөхийн спортоос ялгардаг. Гэхдээ допингийн шинжилгээ авах хэмжээнд дэлхийд тархсан баялаг спорт биш юм.  Өөрөөр хэлбэл наадамд шөвгөрсөн бөхчүүлийн шээсийг шинжилж,  допингоор асуудал тарьж, нийгмээр нь бужигнуулах шаардлага ч алга. Хатуухан хэлэхэд хөгждөггүй үндэсний бөхөө шүтэж, эрхлүүлж явсаар Монголчууд олимпод орж эхэлсний 60 жилийн ойгоороо цагаан тугтай орж болзошгүй асуудалтай тулгарлаа. 
ШАР ШЭЭС – ОЛИМПЫН ХОРОО
Цагийг эзэлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ цагтаа өөрөө Монголыг дэлхийд төлөөлж явсан нэгэн бахархал. Харамсалтай нь бөх хүн сайд болж эрхэлсэн. Гэтэл Олимпын хороо гэх түүхэн байгууллагыг шалд нь бууж байхад юу хийж, хаана лайвдаж яваа вэ?  
АРХАНГАЙН АРСЛАНГИЙН ШЭЭС – ӨВӨРХАНГАЙН ЕС ДАВААГҮЙ АРСЛАН
Жил бүр допингийн асуудалтай бөхчүүд цолонд хүрч, цойлж дэвдэг. Тэд допинг хэрэглээд торгуулах нь ойлгомжтой байхад хэрэглээд байдаг юм уу. Шээсийг нь солиод ширлээд байдаг юм уу? Ямартай ч энэ жил ес давж түрүүлсэн М.Бадарчаас допинг илэрлээ. Ингэснээр Өвөрхангай аймагт ес даваагүй арслантай болж байна. Түүнчлэн М.Бадарчийн мөрнөөс таван минут ч зүүгдэж чирэгдэж чадаагүй өвдөг шороодсон бөхчүүл байхад гучин минут тогтоон бариад бараагүй О.Хангай гэж аварга байна. М.Бадарч л байхгүй бол О.Хангай түрүүлж мэдэхээр сайн байсан нь худлаа биш. Ингэж л хэн хэнийхээ боломжийг хулгайлсан бөхчүүдээ торгуулаар эрхлүүлж тохуурхдаг ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО асуудлаа нэг талдаа гаргах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1