Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, хятадын нутаг дэвсгэрээс гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.
Аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх боломжтой болж байна.
Түүнчлэн далайд гарцгүй манай орны хувьд монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомтоос, эсхүл далайн боомт руу авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.
Тодруулбал, БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Ингэснээр Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1200-1500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.
Тээврийн үнэ буурвал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдлээ.
Цаашид Монгол Улсын нутгаар хийгдэж буй дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч үлэмж нэмэгдэнэ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн