Өнөөдөр “Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 жингийн медальтнууд тодрох юм.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлээд БНСУ-ын тамирчин Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Узбекистаны тамирчин Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч сорьсон О.Хүслэн эхний тойрогт Филиппины тамирчин Кэйт Жименаг хоёр вазаригаар илүүрхсэн ч дараагийн даваанд БНСУ-ын тамирчин Хюү Жи Ёнд вазари үнэлгээгээр ялагдсан. Улмаар дагах барилдаанд БНХАУ-ын Тайваны тамирчин Хвей Ваныг боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Иришон Курбанбаеватай учраа таарлаа.
+78 кг-д барилдсан А.Адьяасүрэн Казахстаны тамирчин Камила Берликашийг вазаригаар буулган авсан ч дараагийн даваанд БНСУ-ын тамирчин Ха Юн Кимд цэвэр ялагджээ. А.Адьяасүрэн хүрлийн төлөө Энэтхэгийн тамирчин Тулика Маантай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана эхний тойрогт Афганистаны тамирчин Жабар Файсалыг, дараа нь Казахстаны тамирчин Дидар Хамзаг ялаад хагас шигшээд Узбекистаны тамирчин Давлат Бобоновт ялагдлаа. Манай жүдоч хүрлийн төлөө Ливаны тамирчин Карамнов Сагайповтой өрсөлдөх юм.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ