Өнөөдөр Doodle "Google"-ийн 25 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна.
Google Inc. буюу Гүүгл нь үүлэн тооцоолол, интернэт хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлдэг, дэлхий даяар цар хүрээтэй хувьцаат компани юм. Google нь Интернэтэд тулгуурласан хэд хэдэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хост хийж хөгжүүлдэг бөгөөд AdWords үйлчилгээ дээр тулгуурласан зар сурталчилгаагаараа ихэнх орлогоо олдог.
Тус компанийг Стэнфордын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрт докторын зэрэг хамгаалж байх үедээ Ларри Пэйж, Сергей Брин (Google-н залуус буюу Google Guys гэдэг) нар байгуулжээ. Тэд хувь тавилан эсвэл азаар гэх үү World Wide Web-ийг илүү хүртээмжтэй газар болгох гэсэн ижил төстэй мөрөөдлөөрөө анх GOOGLE-ийн эхлэлийг тавьж, дотуур байрнаасаа уйгагүй ажиллаж, хайлтын системийг илүү сайн болгохын тулд анхныхаа загварыг зохион бүтээжээ. Тэд төсөл дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахын хэрээр Google-ийн анхны оффис болох түрээсийн гарааш руу үйл ажиллагаагаа шилжүүлж цаашлаад улам амжилттайгаар хөгжүүлж 1998 оны 9-р сарын 27-нд Google Inc албан ёсоор мэндэлжээ. 2004 оны 8 сарын 19-нд IPO-гаа хийжээ. Google компаний эрхэм зорилго нь "Дэлхийн бүхий л мэдээллийг эмхэлж, бүх нийтэд хүртээмжтэй, хэрэгцээтэй болгох" бөгөөд албан бус уриа нь Google-н инженер Пол Бакхэйтийн гаргасан "Хорон санаатай байж болохгүй" (Англи: Don't be evil) юм. 2006 онд тус компани нь Mountain View, Калифорни дахь одоогийн төв байр "Googleplex"-даа нүүн оржээ.
Google нь дэлхий даяар байрлах өгөгдлийн төвүүддээ сая гаруй сервер ажиллуулдаг бөгөөд өдөр бүр тэрбум гаруй хайлт, хэрэглэгчдийн бүтээсэн хорин петабайт мэдээлэл боловсруулдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш хурдацтай өссөний үр дүнд тус компани нь хайлт хийх салбараасаа гадуур хэд хэдэн бүтээгдэхүүн, худалдан авалт, хамтын ажиллагааны гэрээ хийжээ. И-мэйлийн Gmail програм, сошат сүлжээний Orkut, Google Buzz зэрэг интернэтэд байрлах програмуудтай. Онлайнаас гадна Google Chrome вэб хөтөч, зураг янзалж, засварладаг Picasa, мессенжерийн Google talk гэх зэрэг компьютер дээр байрлуулдаг програмуудыг ч гаргажээ. Мөн Андройд гар утасны үйлдлийн системийн хөгжүүлэлтийг тэргүүлэн гүйцэтгэдэг бөгөөд энэхүү OS нь Nexus One, Motorola Droid зэрэг маш олон гар утас дээр суурилдагдсан байдаг. Google-г Alexa Internet хамгийн их зочинтой вэбсайт хэмээн тэмдэглэжээ. Google-г Fortune сэтгүүл дөрөв дахь сайн ажлын байр, BrandZ дэлхийн хамгийн хүчтэй брэнд хэмээн онцолжээ.
"Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бидэнтэй хамт хөгжиж ирсэн танд баярлалаа. Ирээдүй биднийг хаашаа авчрахыг хамтдаа харахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн GOOGLE-ийн зүгээс мэндчилгээ дэвшүүлжээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ