МАН сөрөг хүчингүй, ганцаар тоглосоор өнгөрөгч найман жилд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны сүүлийн үзүүлэлтээр 33 их наяд хүрч, 2016 оноос хойш 9 их наядаар тэлсэн. Өөрөөр хэлбэл өр нэмэгдсээр байгаа. Харин үүнийг АН-ынхан гол өгөөшөө болгожээ. Тухайлбал АН-ын дарга Лу.Гантөмөр орон нутгуудаар тойрохдоо "МАН биднийг өрөнд оруулж гүйцлээ. АН засаглавал ингэж их өр тавихгүй. Бид өрнөөс гаргана" гэж онцолж байхад тус намын гол дүр С.Баярцогт өрийн асуудлыг сөхөж ярих болсон. Бид жил бүр улсын төсвөөсөө гадны зээлийн хүүгийн төлөөсөнд 1 их наяд гаруйг төлдөг. Үүнийг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлдэг ч төсөв батлагчид чимээгүй ирсэн. Доорх графикаас өрийн хэмжээг харж болно.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг,
2015 оны төсвийн жилд 58.3 хувиас,
2016 оны төсвийн жилд 88 хувиас,
2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас,
2019 оны төсвийн жилд 75 хувиас,
2020 оны төсвийн жилд 70 хувиас,
2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас,
2023 оны төсвийн жилд 65 хувиас,
2024 оны төсвийн жилээс эхлэн, 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж тус тус тусгажээ.
Уг нь өрийн хэмжээг 2021 онд 60 хувьд барихаар өмнөх Засгийн газрын үед хуульчилсан ч эрх баригчид өөрсдөдөө зориулан, 70 хувь болгон өсгөж баталсан. Энэ нь одоогийн Засгийн газрын хамгийн том алдаа. Сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын гадаад өр буурсан бид төлж барагдуулсан хэмээн худал ярьж яваа нь өөрөө өөртөө чөдөр бэлдэж яваа үйлдэл болов. Энэ удаагийн өрийн асуудлыг ярих сэдлийг Л.Оюун-Эрдэнэ цаашлаад МАН-ын ах нар нь өгсөн. Харин одоо эсрэгээрээ Ц.Элбэгдоржийн төлөөллүүдийн амнаас “МАН өр төлдөггүй. Өр тавьдаг” гэх өгүүлбэр амархан унах болжээ. Өөрөөр хэлбэл МАН-ын дархан мэхийг АН самбаачлан сурч байна. Харин Х.Баттулгын тухайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг дэмжих байр суурьтай 21 аймгаар тойрсон талаар улс төрийн хүрээнд ам уралдан ярьж байна.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ