surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХЭН НЬ ИРЭЭДҮЙД ЗАСАГЛАХАА ШИЙДЭХЭЭР ФРАКЦУУД ХОЁР ХУВААГДЛАА

ХЭН НЬ ИРЭЭДҮЙД ЗАСАГЛАХАА ШИЙДЭХЭЭР ФРАКЦУУД ХОЁР ХУВААГДЛАА

Засгийн газрын хуралдаанаар Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас санал дүгнэлтээ өгснөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. “Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхийг зорьж байна. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана” гэх мэдэгдлийн зэрэгцээ шүүхийг Ерөнхийлөгчийн мэдлээс салгах утгыг давхар дайчихсан. Үүгээрээ У.Хүрэлсүх М.Энхболд нар хамтрах болсныг далдхан зарласан. Тиймээс ч  шүүгчдийн авлигын асуудлыг хөндөхөөр багц, багц баримт гартаа атгаж яваа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрчлэн хамгийн том сонирхол нь нам доторх У.Хүрэлсүхийн нөлөөллийг шүүхийн тухай хуулиараа буулгаж авах, үүндээ Б.Ганхуяг, Ш.Раднаасэд нарыг хэн хэн нь ашиглаж байх магадлалтайг нэмж тайлбарласан юм..
Д.НАРАНХҮҮ АМ НЭЭВЭЛ Д.АМАРБАЯСГАЛАН НҮД ҮЗҮҮРЛЭЭД БУЙ Ш.РАДНААСЭДТЭЙГЭЭ ХАМТ ШАЛГАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Д.Наранхүүг урд хөршөөс авчрахыг үүрэгдсэн. Хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу өнгөрөгч 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, БНХАУ-д бүгээд байсан Д.Наранхүү УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай ойрын харилцаатай нэгэн. Түүнийг олж ирэхээр шийдсэн явдлыг нэг талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хорхойтой араанд зуугдчихаад буй Ш.Раднаасэдийг нэгмөр “золигт” гарган нүүрсний хэргийг дарах нь гэж байгаа ч нөгөө талдаа Д.Наранхүү ам нээхэд Д.Амарбаясгаланд холбогдох асуудал шинэ дуулиан болон дэгдэх ажээ. Д.Наранхүү Д.Амарбаясгалан нарын холбогдох хэргийг “ДАВСТАЙ ЧИХЭР” булангаар онцолно.
С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, СҮ.БАТБОЛДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ НАМНАХААР Х.БАТТУЛГЫН ФРАКЦ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ФРАКЦТАЙ ХАМТАРЧ ЭХЭЛСЭН. ЭСРЭГЭЭРЭЭ Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРЫН ФРАКЦУУД ТЭДНИЙГ ХӨНТРӨХӨӨР НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ХӨНДЛӨНГӨӨС УДИРДАЖ БАЙГАА 
Намрын чуулган ийнхүү ширүүхэн эхлэх сураг ажгийн хажуугаар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой холбогдох хэргийг дахин сөхөхийг улстөрийн зарим бүлэг фракциас эрчтэй шаардаад эхэлсэн.С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрээр нийтийн сонсгол хийхийг дэмжиж 10 орчим гишүүн гарын үсгээ зурчихлаа. Сонсгол хийхийг дэмжсэн гишүүдийн тоо 19 хүрэхэд шаардлага албажина. АН дотор С.Баярцогтын эсрэг хөдөлгөөн хэдийнэ өрнөж, намын байрны гаднах жагсаал эрчимжих нь тодорхой болж байгаа. Гэхдээ ингэлээ гээд нэгэнт хүчээ авсан С.Баярцогтыг унагаж хүчрэхгүйн дээр АН-ын суларсан орон зайд МАНАНгийнхны бүтээсэн гэгддэг ХҮН намыг өндийлгөж, улстөрийн хоёрдогч хүчнээр хүч түрэн орж ирэхэд нь санаандгүйгээр нэмэр болох биз. Гэхдээ тэнд С.Баярцогт савлахад энд Сү.Батболд сандарч эхэлнэ. 
ЭНЭ НАМРЫН ЧУУЛГАН ШҮҮХ РҮҮГЭЭ ӨНГӨЛЗСӨӨР ШИРҮҮХЭН ТӨЛӨВТЭЙ БАЙНА...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1