Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
“Элсэн цөлийн сафари” аялал нь дэлхийн улс орнуудад маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай бөгөөд Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод төслөө танилцуулан, мэдээлэл солилцов.
Сафари аялал сонирхогчдыг цуглуулж, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах дотоод, гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын салбар шинэ эх үүсвэр бий болгох боломжтой. Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтан, ургамлыг жуулчид ихээр сонирхож байгаа. Ковидын дараа аялал жуулчлалын салбараа сэргээсэн улс орнуудын тоонд Монгол улс орсон.
Ирэх жилээс аяллаа төлөвлөдөг жуулчид Монгол орныг зорин ирэх төлөвтэй байгаа. Иймд ирсэн жуулчдад үзүүлэх аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулахад салбарын яам анхаарч байна. Дубайн аялал жуулчлалын салбар бол сэтгэл ханамж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учир цаашид туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн