Хүүхдэд хайргүй, ээлгүй нийгмийг хэн бүтээв. Яагаад ар араасаа хүүхэд гэр бүл хүчирхийллийн золиос болов. Эдгээр асуултын хариулт ердөө л “ТА ХАРИУЦЛАГАТАЙ УХАМСАРТ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШСӨН ҮҮ” гэдэгт оршиж байна. Харгислал, буруу үлгэр дуурайлал, хайр халамжгүй,хайхрамжгүй байдлууд хүүхдийг бурангуй нийгэмд төлөвшүүлж, эрсдэл дунд өсгөж байгаа. Яагаад гэвэл насанд хүрэгсэд өөрсдөө энэ нийгмийг бүтээсэн. Хүүхдүүд биш бидний л бий болгосон нийгэм. Магадгүй сайхан мөрөөдөл шигээ, тэр мөрөөдлийг биелүүлэхийг хүсдэг шигээ энэ улсын бүх давхаргад хичээж, хөдөлмөрлөж чаддаг бол бид орой бүр хэн нэгэн нас барсан хүүхдийн төлөө зул өргөхгүй байсан. Хүнийг хайрлах энэрэх зүрхгүй хүчирхийлэл үйлдэгсдийн буруутай алхамд эцэг эхчүүдээс эхлээд хууль хүчний байгууллагууд хүчирхэгээр гэм буруугийн алхыг цохиж чаддаг бол хэн нэгний бяцхан үр эндэхгүй. Соёлтой,боловсролтой байгаад ч энэ зүйлийг зогсоож дийлэхгүй. Бидэнд хамаагүй гэсэн хандлагаар уйлсан эможи дараад дуугарахгүй өнгрөхөд маргааш та бидний хэн нэгний үр бурангуй нийгмийн золиос болно.
Өнгөрсөн хавар нэгэн үе дуулиан тариад мартагдсан нэгэн хэрэг бол гурван настай "ХОЙТ ЭЦЭГ" нь хүчирхийлсэн явдал. Хүү эмчлүүлж байгаа ч одоог хүртэл хөл дээрээ ч алхаж чадахгүй байгаа. Уйлсан эможийг хэдэн арван мянгаар нь тоолж болох ч яг энэ мэт хэрэг өнөөдрийг хүртэл гаарч байна. Сүүлд Дорнод аймагт долоон настай хүү амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ хэрэгт хойд эцгийг нь холбогдуулан шалгаж байна. Үүний өмнөхөн 33 настай эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт гэртээ угаартаж, харамсалтайгаар нас барсан хэрэг бүртгэгдсэн. За больё бүр жил гаруйн өмнө лифт унаж, хүүхэд нас барсан. Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн. Энэ мэт хэргүүд жил ирэх тусам олширч байгаа. Гэхдээ Монголд хүүхдийн аюулгүй байдлын төлөө юу хийж бүтээв. Ямар арга хэмжээ авч, нийгмээрээ юу хийж, хэрхэн үр дүнд хүрэв.
Дорнод аймагт ДОЛООН НАСТАЙ ХҮҮ АМЬ НАСАА АЛДСАН хэрэг гарсан.2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 21.00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа энэ сарын 25-ны өдрөөс хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч тухайн хүүхдийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон. Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр НЭГ АЙЛЫН ДӨРВӨН ХҮН УГААРТАЖ НАС БАРСАН харамсалтай хэрэг бүртгэгджээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор буюу дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт /2023.09.22/ сургуулийнхаа урд, гарцан дээр ХОЁР СУРАГЧ МАШИНД ДАЙРУУЛЖ НЭГ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН харамсалтай осол гарсан. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдээд буй.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуяг мэдээлэхдээ "2023 оны наймдугаар сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 589 гарснаас 535 хүүхэд хохирсон. Үүнээс 37 нь амиа алдсан харамсалтай тоон мэдээ байна. Осолд өртсөн хүүхдүүдийн тухайд замын хөдөлгөөнд ихэнхдээ явган зорчигч хэлбэрээр оролцож байхдаа өртсөн" гэдэг тоон мэдээллийг хэлсэн юм.
Зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 нь үйлдэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон бол хохирогчдын 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Хуульчид болоод гэр бүл судлаачид “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн баталж, эцэг, эх байх үүргийг чангатгахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй тухай” сануулсаар буй. Дээрх анхааруулга ч үнэнийн ортойг статистик тоо баримт ийн харууллаа.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ