Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөсөн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлийг олгосон юм.
Тэгвэл Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа өнөөдөр эхэлсэн. Арилжаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.
Үүн дотор “Сэлбэ сэргэлт” гэх төсөл бий. Зорилго нь голын урсацыг сайжруулах, тохижилт газар чөлөөлөлт зэрэг асуудлууд багтсан юм. Энэ төсөл нь мөн “Ногоон автобус”-ны адил нууцын зэрэглэлтэй хэрэгжих гэнэ. Нууцад оруулсанаар тендерийг шууд зохион байгуулж, хэн ямар компани ямар төсөв өртөгтэй ямар ажил хийх нь тодорхойгүй болох юм.
Тухайн ажлыг авч хэрэгжүүлэх аж ахуй нэгж нь мөн л “Тугаа тахиулаад” өнгөрөх вий?
Д.ЦЭГЦ
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ