УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн өдөр ногоон автобусны худалдан авалтын дуулианаар Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний цаана нийслэлийн МАН-ыг хороог авах гэсэн Д.Амарбаясгалангийн санаа бүтэлгүйтсэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүд ногоон автобусны цавчааны талаар ам хуурай байсангүй. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар албан тушаалтнууд "зүв зүгээр, шинэ" гэж хүлээж авсан, нийтийн тээвэрт маргааш нь явуулах гээд байсан нь Төрийн хувьд анхаарал хандуулах, хариуцлага тооцох асуудал" гэх байр суурийг илэрхийлжээ.
Ногоон автобусны талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэхдээ шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Ийнхүү автобусны дуулиан энэ хэдэн өдрийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байх бололтой. Харин хаврын чуулганаар хойш бараа сураг нь дуулдаагүй гишүүд дуулианаар попорч эхэлсэн бололтой.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ