Сээрний яс хуга цохиж, эр бяраа гайхуулсан эрчүүд зарим бүсгүйчүүд болоод хүүхдүүд хүртэл их болсон. Тэгвэл эв аяыг нь тааруулж чадаагүйгээс гарын ясаа хугалж бэртээсэн иргэд ГССҮТ-д их ирэх болжээ. Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа ясыг ясаар цохиж байгаа хэрэг бөгөөд мэдээж аль нэг яс нь хугарна. Тухайн цохиж байгаа хүн хэрвээ ясаа хугалж гэмтээвэл хамгийн эрсдэлтэй гэж мэргэжлийн хүн талбарласан байна. Эдгэхдээ яс буруу бороолж эдгэвэл, гар мурий тахир болж үлдэхээс гадна хэрвээ зөөлөн эд гэмтвэл хаван хавдар үүсч, нян бактери үүснэ. Цаашлаад гараа тайруулах хүртэл эрсдэлтэй гэжээ. Ингэж ямар нэг гадны шалтгаангүй, өөрөө өөрийгөө бэртээх нь залуу хүмсүүсийн хувьд цаашид хөдөлмөр эрхлэхэд хүртэл хүндрэлтэй хохирол юм гэж сэрэмжлүүлсэн байна. Тэгвэл сээрийг яагаад цохидог вэ? Монголчууд өвлийн идэшт үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохьдог уламжлалтай. Зарим нутагт эрчүүд хоорондоо мөрий тавьж сээрний яс хуга цохин эр бяраа гайхуулах нь бий. Бүр цаашлаад эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих чадвар ордог байжээ. Энэ нь дайн байлдааны үеэр дайснаа сэлмээр оновчтой цохих дадал болдог, баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал сургуулилтын нэг болдог байж. Монголчууд ах дүүсээрээ цуглан, өвлийн үүцээ хийж, үхрийн 12 сээрийг хамгийн эхний махтай хамт чанаад хувааж идэн, эрчүүд сээрийг нь хуга цохьдог заншилтай байжээ. Энэ нь тухайн жилийн өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн нэг төрлийн дом ажээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ