Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд Бэрэн группэд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар 22,7 сая ам долларын талаар Б.Мөнхтөр “Бэрэн” груупийн захирал Б.Мөнхтөр ийн хариуллаа. Тэрбээр “Сонсгол явуулж байгаад баяртай байна. Өөрийнхөө гангийн үйлдвэрийг талаар ойлгуулах боломж гэж харж байгаа. Сая яагаад Бэрэнд олгов гэж яригдаж байна. Хөгжлийн банкнаас арматурын гангийн үйлдвэр барихаар зээл авсан нь үнэн. Үйлдвэр барих яагаад шаардлагатай болсныг та бүхэн ойлгож байгаа. Гангийн үйлдвэрлэлээр тэргүүлж байгаа нь манайх. Өнөөдөр нэг тонн баяжмал үнэ 100. ам долларт хүрсэн байгаа. Бидний зээл авсан нь 2014 он юм. Зээлийн зарцуулалт гэвэл бүгдийг зориулалтын дагуу зарцуулсан. Манайх хувийн компани учраас компани хооронд гүйлгээ байдаг. Хөгжлийн банкнаас зээлсэн 22,7 сая ам. долларыг гангын үйлдвэрийн бүтээн байгуулалтад ашигласан. Биднийг АТГ шалгаж байгаа. Энэ гүйлгээнүүдийг батлая гэхээр нууц задруулж болохгүй баталгааны гэрээ хийсэн байгаа.
Б.Энхбаяр: Тодорхой хүн рүү гурван сая 78 ам.доллар, мөн нэг сая доллар зээлийн хүү гэж шилжүүлсэн байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
Б.Мөнхтөр: Ярих гэвэл нарийн юм руу орчих гээд байна. Баталгаа гаргасан болохоор нарийн нотлох баримт руу орж болохгүй гэдгийг манай хуульч зөвлөсөн.
Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
Б.Мөнхтөр: Тоглодоггүй
Б.Энхбаяр: Таны гүйлгээнэээс Макао чөлөөт бүсийн казиногийн АТМ-ээс маш их зардал, бэлэн мөнгө гарсан байгаа. Тиймээс асууж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлээд мөн Сингапурын казиногийн АТМ-ээс бэлэн мөнгө гарсан байна.
Б.Мөнхтөр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шүүх дээр гүйлгээнүүдээ баримтаар нотлох бонло.
Б.Энхбаяр: Таны үйл ажиллагааг дэмжиж тусалдаг нөлөөлдөг тодорхой улстөрч бий юу?
Б.Мөнхтөр: Байхгүй
Б.Энхбаяр: Та Бадамжунайг таньдаг уу?
Б.Мөнхтөр: Танина. Манай Архангай аймгаас сонгогдсон. Манай нутгийн улстөрч.
Б.Энхбаяр: Та Макао, Сингапурт энэ хүнтэй уулзаж байсан уу?
Б.Мөнхтөр: Сингапурт тааралдаж байсан.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ