Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.03/ "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан Ж.Ганзориг нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2021 оны хавар Авлигатай тэмцэх газраас саатуулан, шалгаж эхэлсэн. Авлигатай тэмцэх газраас Ж.Ганзориг нь "Эрдэнэт үйлдвэр"-т 257 сая төгрөгийн хохирол учруулсан гэж өмнө нь мэдээлж байсан юм.
Тухайн үед "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна мэргэжилтэн О.Марал-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцсон аж, ахуй нэгжээс авлига, хахууль авсан гэх хэрэгт сэжиглэн хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулсан гэх мэдээлэл цацагдаж байв. Дээрх албан тушаалтгуудад цагдан хорих арга хэмжээ авах асуудлыг /2021.03.26/ Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хэлэлцэж, цагдан хорих прокурорын саналыг хүчингүй болгож, О.Марал-Эрдэнийг Орхон аймгаас гарахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг.
Хэрэгт холбогдоод байгаа Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нь бусдын нэр дээр бүртгүүлж өөрсдөө үйл ажиллагааг нь гардан явуулдаг, ашгийг хүртдэг компаниудтайгаа Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн Худалдах худалдан авах гэрээ байгуулж, үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ