Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу орлогын эрсдэлд өртөж болзошгүй зарим даатгуулагч иргэдийн төлөх шимтгэлийн ачааллыг хөнгөлөх, залуучуудын ирээдүйд авах тэтгэврийн өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийн дагуу залуу малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцахаар болсон уг заалттай холбоотойгоор нийт 11.4 мянган эцэг, эхэд 10.4 тэрбум, тэтгэвэр тооцох хугацааг 7 жилээс 5 жил болгож буурласан шийдвэрт нийт 55.5 мянган ахмад хамрагдах бөгөөд 20.6 тэрбум төгрөг тусгажээ.Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах хуулийн өөрчлөлтийн хүрээнд нийт 55.3 мянган ахмад настанд 25.1 тэрбум төгрөг, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зорилтын хүрээнд 2 хувийн шимтгэлээр хуримтлал үүсгэнэ. Үүнд 389.4 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгасан байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй