Засгийн газар өнөөдөр /2023.10.04/ хуралдсан билээ. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд тэрбээр "Засаг дарад өөрчлөлт орж, бодлогын өөрчлөлт хийхээр болсонтой холбоотойгоор шинээр томилогдох засаг дарга түгжрэлийг бууруулахад бодитой шийдлийг гаргаж ажиллах, нүүрсний зохистой хэрэглээг нэвтрүүлэх, агаарын бохирдол бууруулахад анхаарах чиглэлийг өглөө. Мөн газар зохион байгуулалт тэргүүтэй олон нийтийг бухимдуулсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, цаашид алдаа дутагдал давтагдахгүй байхад чиглэж ажиллахыг үүрэг үүрэг болголоо. Түүнийг энэ албан тушаалд томилсноос нь иргэдэд ээлтэй байлгахын тулд бүтцийг өөрчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв.
Х.Нямбаатар сайд Хотын сайдын албыг давхар хаших уу, эсвэл одоогийн албан тушаалаа хүлээлгэж өгөх үү?
Х.Нямбаатар сайд Засгийн газрын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын даргын албан тушаалыг дангаар гүйцэтгэнэ. Гэвч Засгийн газраас шийдвэр гаргаж, нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч байдлаар ажиллах нөхцөлийг бий болгоё хэмээж байгаа. Төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яамдын түвшинд анхаарч ажиллаж байгаа.
Түгжрэлийн сайдын орны хүнийг сонгох уу?
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөгдөж байгаа ХЗДХЯ-ын дараагийн удирдлагыг хэлэлцэх юм. Түүнчлэн Түгжрэлийн сайдын орны хүнийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Х.Нямбаатар сайдын хариуцаж байгаа томоохон ажлуудыг хэрхэх вэ?
Х.Нямбаатар сайд томоохон ажлын хэсгүүдийг ахалж, ажиллаж байгаа. "Оюу Толгой"-н гэрээ, уран олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ, 5Ш ажиллагааг ч хариуцаж байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд эдгээр ажлуудыг салбар хариуцсан сайдууд чиг үүргийнхээ дагуу хариуцаж ажиллахыг үүрэгдсэн. Дараагийн ХЗДХ-ийн сайд нь үндсэн чиг үүргийг нь хариуцаж явна.
Ажлаа өгсөн Хотын даргыг шалгах уу?
-Одоогийн байдлаар улс төрийн намын албан тушаалтай холбоотой асуудал яригдаагүй байна. Д.Сумъяабазарын хувьд бол ёс зүйн хариуцлага хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн процесст алдаа гарсан учраас хариуцлага хүлээсэн. Түүнээс биш авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ажлаа өгөөгүй.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн