surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АЛДАГДСАН ЦИРКИЙН ЛУЙВРЫН СХЕМ УЛААНБААТАР ЧУУЛГЫГ ТОЙРОН ДУНШИЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

АЛДАГДСАН ЦИРКИЙН ЛУЙВРЫН СХЕМ УЛААНБААТАР ЧУУЛГЫГ ТОЙРОН ДУНШИЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Улаанбаатар чуулгын байрыг засварлах нэрээр дараагийн улсын циркийн түүхийг давтах вий гэсэн болгоомжлол уран бүтээлчдэд байна. Ингэж хардах ч эрхтэй. Учир нь хотын дарга асан Д.Сумъяабазар түүний дүү Д.Дагвадорж нар циркийн асуудал хөндөгдөх бүрт шинэ байр барьж өгнө гэж ам тагласаар өдийг хүрсэн. Тэрчлэн энэ талаар ярьсан, дуугарсан хүмүүсийн амыг албан тушаалаар хаасан гэх яриа ч соёл урлагийн салбараас сонсогдох боллоо. Энэ нь ч үнэний ортой!!!
Циркийн байрыг нэхдэг, асуудаг цөөн хүмүүсийн нэг нь Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар. Түүнийг 2023 оны хавар нийслэлийн харьяа Улаанбаатар чуулгын даргаар томилсон. Тэгвэл ажил авсан даруйдаа одоогийн Улаанбаатар чуулгын 60-70 хүний бүрэлдэхүүнтэй орон тоог 146 болгон батлуулахаар зүтгэж, байрны засварыг гурван тэрбум төгрөгөөр хийхээр хөөцөлдөж эхэлсэн байдаг.  Циркийн уран бүтээлчдийг төлөөлөн эсэргүүцлээ илэрхийлж байсан тэрбээр сүүлд ярилцлага өгөхдөө "Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ. Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байгаа. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөнөөр чуулгын байрны асуудал хамт "буух" эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.


Нийслэлийн Улаанбаатар чуулга нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд нийслэлийн хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, иргэдийн уран сайхны боловсролыг дээшлүүлэх, Улаанбаатар хотыг гадаад дотоодод сурталчилах зорилгоор анх 2006 онд үүсгэн байгуулагдсан Улаанбаатар хотын харъяа цор ганц байртай мэргэжлийн урлагийн байгууллага. Нийслэлийн тууз хайчлах ёслол болгоныг чимж, уран бүтээлчид ая дуугаа өргөдөг гэж хэлж болно. Тэгсэн хэдий ч нийслэлээс төсөв тавьж, шинэ уран бүтээл хийж байсан нь тун ховор гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм. 


Эл байгууллагын хувь заяа Д.Сумъяабазарын хараат болсныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэгэхээр Аса циркийн түүх Улаанбаатар чуулга дээр давтагдсан байж болзошгүй. Илүү ихийг үргэлжлүүлэн судалж дэлгэрэнгүй мэдээллэх болно. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1