Өнгөрсөн долоо хоног бидний хувьд үр хүүхэддээ хэр зэрэг хайхрамжгүй ханддаг, томчууд бид хариуцлагүй байдгийн гашууныг мэдэрсэн харамсалтай өдрүүд өнгөрөв. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд олноороо хоолонд эсвэл өөр зүйлд хордож, гарцан дээр явж байгаад л дайруулаад, гэмтчихсэн, нас барчихсан, бага насны хүүхдүүдийн зүй бус бичлэг, өсвөр насныхан нэгнийгээ шатаахыг завдсан гээд НҮД ХАЛЬТАРЧ,ЗҮРХ ШИМРЭМ ӨДРҮҮД...
Шашны сургуулийн хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн гэх асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэн буруутай нь тогтоогдож амжаагүй байхад балчир хүүхдүүдийн хийж буй үйлдлээс ХҮҮХЭД БОЛ НИЙГМИЙН ТОЛЬ болохыг огоорох учиртай. Томчуул бид хүүхдүүддээ тавих хараа хяналт ямар хэмжээнд байдаг вэ, хүүхдүүд нэгэндээ ямар үлгэр дууриалал үзүүлж байна вэ гэдгийг огтхон ч анзаардаггүй, анзаардаггүйн тарыг өнөөдөр амсаж явна. Түүгээр зогсохгүй амьдрал үзээгүй өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ шатаахыг завдсан аймшигтай мэдээ дуулдав. Учир нь юу байхаас үл хамаарч хүүхдүүдээс ийм харгис үйлдэл гарсан харамсаж халагламаар, бэргэж чичрэм байлаа. Эдгээр кейсүүдийн ард сургуулийн хүртээмжгүй байдал, багш нарын хүрэлцээ, боловсролын тэгш бус байдал, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлжуулах, ёс зүйтэй болгон иргэнээ төлөвшүүлэх төрийн бодлого гээд олон зүйл хөндөгдөх ёстой. Гэтэл гарцан дээр явж байгаа хүүхдүүдийг нэг хүний хариуцлагагүй, хайнга үйлдлээс болоод дайрч гэмтээдэг, амь насыг нь хохироодог томчуудын үйлдлийг харахаар хүүхдүүдийн тэр бичлэг “тусгал” нь ч юм шиг. Нэгэнт болоод өнгөрсөн мэт боловч цаашид хичнээн амиар соёлт нийгмийг бий болгох вэ. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх, яавал эрүүл аюулгүй орчинд амьдруулах, яавал нэг ч гэсэн том хүн хариуцлагатай байх вэ. Ардчилал бидэнд ирснээр хүн бүхэн хүссэнээ хийж, хэлж, ярьж, өнөөдөр нийслэл Улаанбаатар яаж хөгжиж, бид дэлхийн аль ч өнцөгт очих боломжтой болсон, техник, технологийн дэвшил гээд сайхан зүйлс, хөгжил дэвшил гээд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа ч сэтгэлгээ доройтож, хүн чанараа гэж, хөгжлөөс ухарч байна. Цаашид ч бид илүү их хөгжиж, дэлхийн олон олон нээлттэй зэрэгцэн орших ёстой. Гэтэл бид эргээд харахад хүнээ хөгжүүлэх тал дээр юу хийв, бид өнөөдөр яагаад ийм харгис, хатуу, энэрэнгүй бус, хариуцлагагүй болчихов. Бидний буруутай үйлдэл, бидний бүтээсэн,бүтээж байгаа бурангуй нийгмийн золиос нь хүүхэд байсаар л байх уу. Нийгэм, цаг үеэ дагаад хүний хөгжил урагшилж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй гэх боловч хүнээ хөгжүүлж, хүнээ боловсролтой болгоход яаж хэрхэн анхаарав !!!
Иргэд нь боловсролтой байх тусмаа хариуцлагатай, хариуцлагатай нийгэм шаардаж чаддаг, хариуцлага нэхэж чаддаг, алдааг нь засуулдаг, буруутай шийдвэрийг өөрчлүүлж чаддаг байх гээд сурах, үлгэрлэх зүйлс хичнээн их вэ. Жишээ нь сүүлийн өдрүүдэд болж байгаа хүүхэд багачуулд тулгарч буй асуудлыг эргээд нэг хар л даа. Академик боловсрол, сэтгэлийн боловсрол гээд гоё нэртэй зүйл ярихаас илүү үйлдэл гаргадаг, өөрсдөө үүнээсээ суралцдаг байхыг томчуудад сануулсан харамсалтай үйлдлүүд гэж харагдаж байна.
Хүүхэд, томчууд ялгаагүй эрхтэй шиг, хариуцлагатай, ёс зүйтэй байхад анхаарч, аливаа асуудлыг шуугиад өнгөрөх биш шийдэл гарц олдог, дахин ийм зүйл болохгүй байхад анхаардаг байхыг өнгөрсөн өдрүүдийн үйлдэл томчууд бидэнд сургав. Миний, чиний гэхээс илүү энэ бүхэн маргааш надад, танд тохиолдох учраас нийтээрээ эдийн засгаа сайжруулая гэж ярьдаг шигээ иргэн бүрээс ёс зүй, хариуцлага нэхдэг, өөрчлөлтийг хүлээдэг, хэлж сануулдаг байя.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ