Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримт шинжлэх судлах сонсгол үргэлжилж байна. “Бэрэн” групп Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар тодруулж гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нотлох баримтын хүрээнд анх удаа ийм сонсгол хийж байгаа. Гэрчээр оролцож байгаа хүмүүст хэлэхэд УИХ-ын гишүүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирчихсэн байхад шийдвэр гаргасан сайдууд алга. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлууд алга. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно шүү. УИХ дээр анх хийж байгаа учраас албан тушаалтнууд заавал ирэх ёстой, үүрэгтэй шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч асан хоёр эрхэм, сайд, гишүүд ирэх ёстой. Тодорхой хоёр асуулт байна. Н.Алтанхуяг гишүүнээс асууя. Таны мэдэгдсэнээр бол, 50 хүртэл сая ам.долларын асуудлыг шийд гээд гарчихсан байна. Бондын зөвлөлийн бичлэгийг үзэхэд одоо хурдан шийдъе гэсэн бичлэг явчихлаа. Тайлбар авах нь зөв байх.Хоёрдугаарт, Засгийн газар төрийн, хувийн өмчит байна уу, үл хамаараад үнэлгээ шинжилгээ хийхэд төр оролцохгүй явах ёстой. Ерөнхий сайд өөрөө Бондын зөвлөлийн дарга, энэ тэр компанид тэдийг гээд явдаг. Таны дүгнэлтээр зав байсан уу?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Засгийн газар гэдэг дураараа дургидаг эд биш. Монгол Улс анх удаа Хөгжлийн банкаар дамжуулаад 600 сая ам. доллар босгосон түүхтэй. Энэ зарцуулалтыг хэн ярьдаг юм. Хэн ч ярьдаггүй. 1,5 сая төгрөгийг ард иргэдэд тараана гэж хэлчихээд 350 сая ам. долларыг Чалкогоос зээлсэн. 2011 оноос эхэлж төлөөд 2017 онд дуусгасан. Энэ гэрээг эргэж харж үзэх ёстой. Хүчингүй болгооч гэхээр 50 сая ам. долларын нэмэлт торгууль төлнө гэсэн.
Б.Энхбаяр: Энэ асуудлыг дараа тухтай ярина. Энэ удаад Бэрэн групптэй холбоотой асуулт хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Доржханд та өөрийгөө эдийн засагч гэдэг юм билээ. 50 сая гэдгийг юу гэж ойлгодог юм бэ. Монгол Улсын Засгийн газрын тогтоол 50 сая хүртэлх гээд гарчихаад байхад чи тэс өөрөөр яриад байдаг хэмээн бухимдав.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна