УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан цаг үеийн байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 онд УИХ-ын гишүүн байхдаа Дорноговь аймгийг бүрэн камержуулсан” гэв. Мэдээж эвдэрнэ гэмтэнэ. Энийг тэнэг хүн ч ойлгоно. Гэтэл мань гишүүн эвдэрч гэмтсэнээс хойш Дорноговь аймагтаа камержуулалтын асуудал ярьж яваагүйгээ өөрөө өөрийнхөө үгээр батлав. Тэгвэл “Камержуулалт хийгдсэн учраас хэргийн сэжүүрийг олсон” гэх утга бүхий өгүүлбэр нь өөрийгөө өмгөөлсөн, дөвийлгөсөн өнцөг гэж уншигдаж байна. “Өнөөдөр өглөө хувиасаа зардлыг нь төлөөд нисдэг онгоц гаргалаа” гэх попын поп өгүүлбэрээс ОБЕГ нисдэг тэрэгтэй, тэрийг нь Б.Дэлгэрсайхан мэтийн гишүүд хөлсөлж ажиллуулдаг байж таарах нь. Уг нь өчигдөр ОБЕГ-аас тодруулахад эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл бид нисэх онгоц нисгэхэд бэлэн гэсэн. Гэтэл мань Б.Дэлгэрсайхан гишүүн төрийн энэ мэт байгууллагыг доош чангааж, өөрийгөө товойлгосон поп мэдээлэл хийв. 2017 онд Дорноговь аймгийг камержуулсан нь ярих ёстой, бүр магтах ёстой ажил. Гэхдээ хяналт тавиад, шинэчлэл хийгээд явж чадаагүй бол мянга хийсэн ч хариуцлага алдсанд тооцно. Эцсийн эцэст хэний сонголтоор хэнийг төрд төлөөлж байгаагаа ухаарах сэнхрэл энэ хүнд байх ёстой ухамсрын асуудал билээ. Сануулахад хэдэн жилийн өмнө ор сураггүй алга болоод одоог хүртэл эрэн хайж байгаа С гэх охины хэрэг дээр 200 сая төгрөгөөр баттай мэдээлэл авна гэж попорч зогсохыг харлаа. Хариуцлагаасаа зугтаадаг төрийн түшээдээс иргэд хариуцлагатайгаар замын эвдрэл, гэмтэл, камержуулалт, хүүхдийн эрхийг хамгаалах ажлуудыг нэхдэг, цаг тухайд нь шаарддаг байвал өдий олон жилийн дараа ч нэг алдаа хоёр давтагдахгүй. ХАМГИЙН НЭГТ ХАРИУЦЛАГА ХААНА БАЙНА.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ