Бага насны хүүхэд эндэх, алга болох асуудал нийгмийг түгшээгээд байна. Аравдугаар сарын 3-ны өдөр алга болсон сурагч охин өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Түүний авч явсан сэжигтэнг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч олдоогүй л байна. Сэжигтэн Ганбаатарын Гантулга хүчингийн хэргээр 12 жилийн ял сонссон ч 6 жил суугаад гарсан 47 настай иргэн.
Тэгвэл сэрэмжлүүлэх үүднээс одоогоос 13 жилийн өмнөх аймшигт хэргийг эргэн сануулая.
Насанд хүрээгүй охиныг онц хэрцгийгээр тамлан хөнөөсөн гэх Н.Мөнх-Оргил нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн билээ. Улаанбаатар хотод байх хугацаандаа бага насны гурван охиныг зүй бусаар хүчиндсэн, хөнөөхийг завдсан гэх хэргээр цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж, 25 жилийн ял авсан юм.
Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь тухайн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангиас сургууль завсардсан, боловсролгүй ч уншиж, бичих чадвартай, тусгай мэргэжилгүй нэгэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнх-Оргил мэдүүлэхдээ “Миний бие энэ хэрэгт холбоогүй. Энэ хэргийн тухай хэргийн жинхэнэ эзнийг ярих ёстой. Энэ хэрэг одоо хүртэл эзэнгүй байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Эзэн нь олдохгүй байгаа хэргийг эзэнтэй болгохын тулд хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар, сэжигтэй санагдсан гэх надад хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсдүүллээ. Бүх нотлох баримт хуурамч, зохион байгуулалттай болсон нь тодорхой. Миний бие ийм зүйл хийх хүн биш. Би адгуус мал биш. Ардаа амьдралтай хүн шүү гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгний хийсэн хэргийг миний бие өмнөөс нь үүрэх ёсгүй.
Би 2010 оны тавдугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байсан байж, үнэнээ хэлэхгүй, дүү Бямбацогт, Бат-Эрдэнэ хоёр руу утасдаж, хөдөө очоод ах Пүрэвсүрэн, дүү Мөнхбаясгалан хоёрт цагдаа нар “Тавдугаар сарын 3-нд хаана байсан бэ” гэж асуувал “Надтай хамт байсан” гээд хэлчихээрэй гэсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэдэг асуултаас бүх зүйл ургаж гарсан гэдэгт л хамаг анхаарал байгаа. Энэ хэргийг мөрдөж байсан хүмүүс үүнийг ойлгохдоо энэ хүн хэрэг хийчихээд тэрийгээ нуун далдлах гэж ингэж хэлсэн гэж сэжиглэсэн. Эцэст нь, нэгэнт хэргийн эзэн олдохгүй байгаа. Тиймээс энэ хүний энэ үйлдэл дээр дөрөөлж, зүтгүүлэх шийдвэрт хүрсэн гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад хүнтэй хамт байсан гэж хэлсэн юм бэ гэхээр нэг талаас би өөрөө аливаа юманд хэт хашир ханддаг. Нөгөө талаас мэдээлэл их байснаас хэт болгоомжилж ажлаа бодож ингэж хэлсэн. Миний бие авто үйлчилгээний төв барих гэж байхад ийм хэрэг гарсан.
Тэр үеэр ганцаараа байсан гэвэл дахин дахин дуудаж, хамаг ажил алдуулчих вий гэж болгоомжилсон юм. Мөн энэ үеэр барилгын материал, тоног төхөөрөмж татах ажилтай, хот явах гэж байсан үе. Надад нэг хоног ч гэсэн хэрэгтэй байлаа. Хэргийн ДНХ миний ДНХ-тай тохирох ёсгүй байтал тааруулсан байгаа нь зохион байгуулалттай болсон. Шинжилгээний хариу гараагүй байхад олон нийтэд намайг хэргийн эзэн гэж зарласан байдаг нь ДНХ болоод бусад нотлох баримт гэх зүйлийг зохион байгуулалттайгаар хийхээр аль хэдийн шийдсэн байсан нь нотлогдоно. Би өөрөө надад цэнхэр цүнх байдаг гэдгээ хэлсэн. Гай болоход хэргийн цүнх бас цэнхэр цүнх байсан гэх. Гэхдээ минийх цүнх “NIKE”, хэргийн цүнх “ADIDAS”, хоёр өөр брэндийн. Өнгө адил, цахилгаан нь адил нөхцөл хэлбэрээр онгойдог гэх. Энэ цүнхийг хэн мэдэх вэ гэхээр нь миний дүү нар болон ойр дотны хүмүүс мэдэх байлгүй дээ л гэсэн.
Насанд хүрээгүй хохирогч Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд хичээлээ тараад ангийнхаа М-ийнд очихоор VI бичил хороололд явж байтал нэг ах ирээд “Хэддүгээр анги вэ, манай гэрт ороод хивс өргөлцөөд өгөөч” гэхээр нь дагаад XIII дугаар байрны хойд талын орцонд ороод, цахилгаан шатаар VI давхарт гарсан. Тэгээд тэр ах “Манай гэрт хүн байхгүй байна. Жаахан хүлээж бай” гээд “Мөр чинь өвдөнө цүнхээ урдаа үүр” гэсэн. Би цүнхээ өмнөө үүрсэн. Тэгээд цонхоор харж байтал араас багалзуурдахаар нь би айгаад орилсон чинь тэр хүн зугтаагаад явсан. Би нэг айлын хаалга нүдэхэд 40 гаруй насны эгч гэртээ оруулаад тайвшруулж сургуульд хүргэж өгсөн. Тэр ахыг харвал танина” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Хичээлээс тараад гэртээ ирээд, гарч тоглохоор хажуу орцны А-ынд очихоор III орцонд орж цахилгаан шатанд орох үед нэг ах орж ирээд хамт IV давхарт гарсан. Цахилгаан шатнаас гарахад тэр хүн намайг багалзуурдаж, нөгөө гараараа өргөөд бункер руу аваачсан. Нэг сэрэхэд өмд, дотоож өвдөгнөөс доогуур шувтарсан, хоёр гутал тайлагдсан хэвтэж байсан ба толгой эргээд бөгс хөндүүр, дотоож цус болсон байсан” гэжээ.
Гэрч Л “Би 2010 оны тавдугаар сарын 3-ны даваа гарагийн 13:00 цагийн үед "Нэмэн" компанийн замын эсрэг талын дугуй засварын хажууд явж байгаад Мөөгийг шар онигордуу нүдтэй залуу хөтөлчихсөн, урагшаа замын дагуу уруудаж явахыг харсан. Би Мөнхзаяаг дуудаад "Мөөгий нааш ир миний дүү юм асууя" гэхэд намайг хараад инээж байсан ч нөгөө хүнтэйгээ инээж юм яриад, над дээр ирэхгүй байсан. Мөнхзаяа нь нэг гартаа иштэй чихэр барьчихсан, нөгөө гартаа печень, чихэр болов уу гэмээр жижигхэн зүйл барьчихсан байсан. Нөгөө залуу нь Мөнхзаяагийн баруун бугуйнаас барьсан байсан. Мөнхзаяа зүүн гараараа иштэй чихрээ бариад идэж явсан.
Мөнхзаяа нь хар хөх хичээлийн хувцастай, юбкатэй явсан. Тэр залуу 25 наснаас хэтрэхгүй болов уу, ерөнхий дүр төрх нь боловсондуу төрхтэй, хөдөөний, архичин гэж хэлэхээргүй хүн, 170-175 см өндөр нуруутай, дээгүүрээ хар хөх хүрэм юм уу пиджактай, ногоон сааралдуу гэмээр саравчтай малгайтай хүн байсан” гэжээ. Бүх шатны шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсан ч тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр 25 жилийн ял авсан.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ