ОХУ-ын Вагнер хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин наймдугаар сарын сүүлээр онгоцны ослоор нас барсан. АНУ болон барууны бусад орны албан тушаалтнууд “New York Times”-д дотор нь үүссэн дэлбэрэлтээс болж онгоц сүйрсэн байх магадлал өндөр гэж хэлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вагнерын удирдагчдын хэн нэг нь санамсаргүй гар бөмбөг асаасны улмаас онгоц сүйрсэн байж магадгүй гэжээ. Тэрбээр “ОХУ-ын мөрдөн байцаах хорооны дарга амь үрэгдэгсдийн цогцсоос гар бөмбөгний хэлтэрхий олдсон гэж надад хэлсэн” гэсэн юм. Дээрээс нь онгоц дээр Вагнерын удирдлагууд мансуурсан эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай гэсэн утгатай зүйл Путин ярьсан байна.
Ингэхдээ тэрбээр Пригожин болон бусад есөн хохирогчийн биед архи, мансууруулах бодисын шинжилгээ хийгээгүйг шүүмжилжээ. Путин “Мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байгаа. Цусанд нь архи, мансууруулах бодис байгаа эсэх нь тогтоогдоогүй, харамсалтай нь тийм шинжилгээ хийгээгүй юм. Ослын дараа ФСБ Санкт-Петербург дахь Вагнерын оффисоос 10 тэрбум рубль мөн 5 кг кокэйн олсон хэр нь шинжилгээ аваагүй байна. Миний бодлоор бол кокэйн олдсон олдоогүй мансууруулах бодис илрүүлэх шинжилгээ хийх ёстой” гэж хэлжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй