Хойд Солонгос болон ОХУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Владивосток хотноо болсон. Энэ уулзалтын дараа удирдагчид зэвсгийн наймаа хэлэлцсэн байж магадгүй гэж ажиглагчид таамагласан билээ.Тэгвэл АНУ-ын “CBS” агентлагийн эх сурвалж өчигдөр /2023.10.05/ Хойд Солонгосоос Орос руу их буу илгээж эхэлснийг мэдээлэв. “Энэ нь шинэ, урт хугацааны нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг үү, эсвэл хязгаарлагдмал шинж чанартай илгээмж үү, мөн Хойд Солонгос хариуд нь юу авч байгаа вэ гэдэг тодорхойгүй байна” гэлээ.
АНУ болон Өмнөд Солонгосын тал Пёньян, Москва хоёрын хооронд зэвсэг шилжүүлэх асуудлыг шүүмжилсэн. Мөн энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчих болно гэдгийг анхааруулжээ. Дашрамд дурдахад, ОХУ-аас зохион байгуулсан Ази, Номхон далайн эрх зүйн бага хурлын үеэр Хойд Солонгос улс АНУ-ын хориг арга хэмжээг буруушаалаа. “АНУ-ын хориг арга хэмжээний схем нь дотоодын хууль тогтоомж, шударга ёсны тогтолцоог ашиглан бусад улсын ашиг сонирхол, эдийн засгийн хөгжлийг дарангуйлж, зөрчиж байна” гэж “KCNA” агентлаг мэдэгдэв. Уг форумд Хятад, Лаос, Казахстан зэрэг 16 орон оролцсон байна.
ЭХ СУРВАЛЖ YONHAP
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо