Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримт шинжлэн судлах сонсгол үргэлжилж, 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үеэр "Бэрэн" группийн авсан зээлийн зарцуулалттай холбоотой асуултад гэрчээр оролцож буй "Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэлмэг хариуллаа. Тэрбээр "2020 оны хоёрдугаар сараас хойш АТГ-т Хөгжлийн Банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой асуудалд компанийнхаа санхүүгийн бүхий л тайлан, баримт бичгийг өгөөд компанийнхаа зарцуулалтыг нотлоод яваа. Бид хуульчидтайгаа зөвлөлдсөн ба зарцуулалтын талаарх асуултын хүрээнд бид нэгбүрчлэн хариулт өгөх нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагад нууцын зэрэглэлтэй гээд баталгаа гаргаад гарын үсэг зурчихсан.
"Бэрэн" группийн барилгатай холбоотой манай зээлийн зарцуулалтыг асуулаа. Нэг бүрчлэн хариулах боломжгүй тул зарчмын хувьд асуултад хариулъя.
Тухайн оныхоо дөрөвдүгээр сард бид Хөгжлийн Банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блок гэж 720 айлын орон сууц барихаар зээлийн хүсэлт гаргаад тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард Зээлийн хороо буюу ТУЗ-өөс нь зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаад, олголтоо үе шаттайгаар авсан.
Мөнгийг хаашаа орж, гарч байгаагаар нь биш тухайн төсөлдөө тухайн хэмжээний мөнгийг зарцуулсан уу гэдэг өнцгөөс асууж яваагүй болохоор бид шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ямар ч байсан авсан зээлээ барилга болон гангийн үйлдвэртээ зарцуулсан гэдгийг зарчмын хувьд хэлье” гэв.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ