Амазон компани бүх дэлхийн хэрэглэгчдийг интернетээр хангаж чадах асар том хиймэл дагуул бүтээх уралдаанд албан ёсоор нэгдэж байна. "Starlink"-тэй өрсөлдөх анхны хиймэл дагуул "Project Kuiper"-ийг Баасан гаригийн 14:06 цагт Флоридагийн Канаверал хошуунаас "United Launch Alliance" пуужингаар хөөргөв. "Бид лабораторидоо өргөн цар хүрээтэй туршилт хийсэн. Энэ хиймэл дагуулын загвартаа итгэл дүүрэн байна. Гэхдээ тойрог замд хийх туршилтыг өөр юу ч орлохгүй. Амазон сансарт анх удаа хиймэл дагуул хөөргөж байна. Үйл явц хэрхэн өрнөхөөс үл хамааран бид гайхалтай их зүйл сурах болно" гэж төслийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Ражеев Бадял хэлжээ.
Төсөл амжилттай болвол Амазон компани 3200 гаруй хиймэл дагуулын сүлжээг байгуулж, интернет холболтыг эх газар руу дамжуулах боломжтой. "SpaceX" нь тойрог замд 4500 гаруй идэвхтэй "Starlink" хиймэл дагуултай. НҮБ-ын статистик мэдээг харахад 2021 оны байдлаар дэлхийн гурван тэрбум хүн интернетийн энгийн холболтгүй байсан. Учир нь газар доорх шилэн кабель зэрэг интернетийн үйлчилгээний түгээмэл хэлбэрүүд дэлхийн зарим хэсэгт хараахан хүрээгүй байна. Дэлхийн хэрэглэгчдийг интернетэд холбох чиглэлээр "SpaceX" бусад өрсөлдөгчөөсөө хамаагүй түрүүлж алхаж байна. Тус компани энэ хүчин чармайлтынхаа хүрээнд геополитикийн маргаанд хүртэл оролцох болжээ. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас үл хамааран хиймэл дагуулын орчин маргаан дагуулсан хэвээр байна. Учир нь дэлхийн нам дор тойрог замд олон мянган сансрын хог хаягдал хэдийнэ үүссэн. Сансарт хэдий чинээ олон объект байна, төдий чинээ гамшигт мөргөлдөөн гарах магадлал өндөр байна. Харин Амазон компани тавдугаар сард тогтвортой байдлын төлөвлөгөөгөө танилцуулахдаа "Хиймэл дагуулууд тойрог замд байхдаа маневр хийх чадвартай байх болно" гэжээ.
Эх сурвалж: CNN
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо