Чеченийн удирдагч Рамзан Кадыров 15 настай хүү Адамдаа "Чеченийн баатар" цол шагнажээ. Энэ талаар Оросын Төрийн думын гишүүн, Кадыровын баруун гар Адам Делимханов мэдэгдлээ. "Хайртай зээ дүүдээ баяр хүргэе. Адам Рамзановыч Кадыров Чеченийн хамгийн өндөр дээд шагнал болох "Чеченийн баатар" цолоор шагнууллаа. Адам Кадыров бол боловсролтой, зөв төлөвшилтэй, шийдэмгий залуу хүний бодит жишээ" гэж тэр телеграмдаа бичжээ. Мөн холимог тулаан, байлдааны урлагийг гаргууд эзэмшсэн гэдгийг нь онцлоод Адамтай хамт авхуулсан зургаа нийтэлсэн байна. "Чеченийн баатар" цолыг олгох тухай зарлигт бүгд найрамдах улсын тэргүүн гарын үсэг зурдаг. Тэгэхээр Рамзан Кадыров энэ зарлигт гарын үсэг зурсан гэсэн үг юм. Энэ шагналыг анх санаачилсны дараа Кадыров өөрөө гарын үсэг зураад, өөрийгөө шагнаж байв.
Адам Кадыров нь коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдан хоригдож буй хоригдлыг зодсон хэрэг наймдугаар сард гарсан. Гэвч Рамзан Кадыров хүүгээ буруутгаагүй, харин ч магтан сайшаажээ. Кремль ч бас энэ хэрэгтэй холбоотойгоор ганц ч үг дуугараагүй.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ