Бямба гарагт /2023.10.07/ Афганистан улсын баруун хэсэгт оршдог Херат хотоос 35 км-ийн зайд 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Талибаны засаглал ням гарагт /2023.10.08/ гамшигтай холбоотой мэдэгдэл хийхдээ олон жил тохиогоогүй хүчтэй болсон газар хөдлөлтийн улмаас 2445 хүн нас барсан гэжээ. Тус улсын гамшгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жанан Сайек “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө амь үрэгдэгсдийн тоо 2445-д хүрч, 2 мянга гаруй хүн бэртсэн гэсэн байна. Өмнө нь тэрбээр 9240 хүн шархадсан гэж хэлсэн ч тоо баримтаа өөрчлөн дахин мэдэгдэл өгсөн аж. Чичиргээний улмаас 1320 байшинд гэмтэл учирч эсвэл нурж унажээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авахын тулд Херат хотын эмнэлэг гадна талбайдаа ор засаж байгаа юм. Афганистаны эрүүл мэндийн систем гаднын орнуудын тусламж дээр тулгуурлан ажилладаг. Гэвч Талибан бүлэглэл хоёр жилийн өмнө тус улсын төрийн эрхэд гарсны улмаас дэлхийн улс орнууд хориг тавьсан байна. Үүний улмаас Афганистаны эдийн засгийн гол тулгуур болдог олон улсын тусламжийн урсгал тасалдсан юм. Өнгөрсөн наймдугаар сард Олон улсын Улаан загалмайн хорооны хэвлэлийн төлөөлөгч Афганистан дахь 25 эмнэлэгт өгдөг санхүүгийн тусламжаа зогсоох магадлалтай гэж мэдэгдсэн. Үүнд Херат хотын эмнэлгүүд багтсан эсэх нь тодорхойгүй. Эмнэлгийн тусламж дутмаг буйгаас гадна хоол хүнс, ундны ус, эм тариа, хувцас, майхан яаралтай хэрэгцээтэй байгаа гэж Катар дахь Талибаны оффисын дарга Сухайл Шахин хэлжээ.
Эх сурвалж: Reuters
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ