Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн унаган нэршил, уул, усны нэрийг Казак нэрээр нэрлэсэн асуудал өдгөө шүүхээр орж, шийдвэрлэгдэх гэж байна. Энэ асуудлыг 2020 оны сүүлээр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн байдаг.
Тухайн үед :
Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан, /Одоо АТҮТ-ийн дэд дарга/
Аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан,
Орлогч асан А.Камелият /Одоогийн Засаг дарга/
Орлогч асан Ш.Хабыл /Одоо ИТХ-ын дарга/
Аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман
хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболат
ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан
Сагсай сумын Засаг дарга асан С.Хонаев зэрэг 15 хүнийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж эхэлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" хэмээн буруутгаж буй. Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг сумдад шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд Казак нэрээр бүртгүүлсэн байгаа юм. Өдгөө эл хэрэгт шалгагдаж байгаа 15 дарга хүнийг хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авчсан байна. Хэрэг шүүх рүү шилсэн бөгөөд удахгүй шүүгдэх аж. Баян-Өлгийд газар орны нэрийн асуудал хилийн болон үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэдэг. Тухайлбал, хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар тус аймагт уламжлалт монгол газар усны нэрийн 85 хувийг нь казак болгочихсон, казах аялга оруулчихаад буйг тогтоосон байдаг аж.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо