Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан эерэг хандлагатай, эрүүл иргэнтэй болох зорилгын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж, монгол иргэдийг эрүүл байлгах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монголын пауэрлифтингийн холбооны удирдлагуудыг сайшааж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. “Holiday Inn” зочид буудлын их танхимд болж буй тус тэмцээнд 40-49, 50-59, 60-69 нас болон 70-аас дээш гэсэн насанд эрэгтэйчүүд 59-өөс +120 кг хүртэл найман жинд, эмэгтэйчүүд 42-оос +83 кг хүртэл найман жинд хүч чадлаа сорьж байгаа юм. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 43 шүүгч дэнсэлж байна. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж буй бөгөөд анх 2018 онд болсон удаатай юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй