УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ковидын сонсголтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зургаадугаар сарын 26-нд Эдийн засгийн байнгын хорооноос Ковидын үеийн цар тахлын төсвөөр сонсгол хийх шийдвэр гарсан билээ. УИХ-ын есөөс дээш гишүүн санал гаргаж байж, УИХ-ын чуулганаар сонсголыг хэлэлцэх юм. Миний бие орсон нийт таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан. Монголбанкны ерөнхийлөгч, ХЭҮК гэх мэт Засгийн газрын болон УИХ-ын харьяа 18 байгууллага руу 23 албан бичиг явуулж, материалууд авахыг хүссэн. Улмаар шинжээч томилуулж, сонсголыг хийх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч материал дутуу байна. Зарим сайд руу гурван удаа материал явуулсан. Холбогдох бүхий л бичиг баримтыг өгөхгүй байна. Гэтэл өнгөрсөн долоо хоног шинжээч томилуулах гэтэл байнгын хорооны ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. 10-20 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий асуудлыг тоохгүй орхиж, чанаргүй сонсгол хийлгэхээр санаатайгаар нөлөөлж байна. Шинжээч томилж өгөхгүй бол Ковидын үеийн сонсголыг хойшлуулах хэрэгтэй гэх асуудал дээр байнгын хороон дээр асуудал үүслээ. Ажлын хэсгийн таван гишүүн хуралдаж, шинжээчээ томилбол албан ёсных биш болно" хэмээлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "С.Чинзориг сайд "Бүхий л холбогдох бичиг баримтыг явуулсан учраас шинжээчгүй байсан ч сонсголыг хийгээч" гэсэн. Сайдын зүгээс олон нийтийн мэддэг, албан сайтад байдаг тоон статистик мэдээллийг л хуулаад явуулсан байна. Ногоон автобус, нүүрсний хулгай шиг тендерийн хууль үйлчлэхгүйгээр, Ковидын үед шууд худалдан авалт хийсэн. Иргэдийн мэдэх ёстой олон асуудалд хамаарах бичиг баримтыг ерөөс өгөхгүй, нарийн мэдээлэл байхгүй байна. Ерөнхий мэдээлэл л явуулж байна.
Нэгт, Шинжээч байхгүй бол хувь өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс хэтрэхгүй. Нарийн судалж, задалсан, баталгаат эх сурвалжгүй болно гэсэн үг.
Хоёрт, байнгын хороо хуралдаж, сонсголын товыг өөрчлөх боломжтой. Гэвчиг өөрчлүүлэхгүй гэх асуудал үүсэж байна. Хойшлуулахгүй юм бол шинжээчийг томилж өгөх хэрэгтэй.
Ковидын үеийн хулгайг нуун дарагдуулж, чанаргүй сонсгол хийлгэх гэж байна. Хэрэв сонсголыг явуулаагүй бол Ардчилсан намын буруу болно. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд сонсголыг зохион байгуулахгүй. Хангалттай хэмжээний материалаа бүрдүүлж, шинжээч авч ажиллуулсны дараагаар сонсгол явуулах өдрийг товлоно. Гурван шинжээчийг хоёр долоо хоногийн хугацаанд л ажиллуулах хүсэлтэй байгаа. Харин Хөгжлийн банкны асуудлаар хэдэн шинжээчид хэр их зардал гаргасныг судалж үзээрэй. Эрх баригчид хэрхэн зохион байгуулалттайгаар хэргийг нуун дарагдуулж болдгийг харуулсан жишээ болж байна" гэв.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ