Ер нь бол “…АН эвлээд байна уу, эвдрээд л яваад байна уу”
АН-ын ҮБХ-ны хурлаас хойш Х.Баттулга, С.Баярцогт нарын хэмжээ дарх Лу.Гантөмөрийн “уураг тархи” нь болчихоод байна. Өөрөөр хэлбэл, АН дотроо МоАХ, “Од”, “Нэг Монгол” гэсэн гурван том фракц нь нохойн зодоон хийгээд ноомойгоо ноолж байна гэсэн үг.
Энэ зодооны процессийг харахад генсек дээрээ тохирч амжаагүй байгаа нь асуудал юм. Ардчилсан намын эмэгтэйчүүд хуралдаад ерөнхийлөгчөө сонгосон. Гэвч харамсалтай нь дээрхи гурван бүлгийн зодоонд уг намын эмэгтэйчүүд ч амбиц ихтэй харагдана лээ. Тухайлбал Х.Баттулга А.Адьяасүрэнгээ, С.Баярцогт Б.Пунсалмаагаа зүтгүүлсэн. Хэнийх нь ч хүн гараагүй. Хоёулаа бухимджээ. Ингээд намынхаа дунд, доод шатыг гартаа авахаар хоёр тийшээ гараад гүйжээ. Хөшигний ард тэдний тулаан ид өрнөж байна.
Даарин дээр давс гэгчээр Нийслэлийн АН-ын даргын сунгаа юу юугүй яригдаад эхэлж байгаа ийм эгзэгтэй үед эв найрамдал, тэгш эрхийн бэлгэ тэмдэг ардчилсан, эрх мэдлийн төлөө ууцаа хугалахад ч бэлэн хэдэн хөгшин араатныхаа үг сургаалийг сонсонгоо бантангаа найруулж байна. Х.Баттулгын зүтгүүлж буй, МоАХ-д харьяатай, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт С.Эрдэнийн АН-ын даргаар сонгогдож, “Од” фракцад харьяалагддаг байсан, одоо С.Баярцогтын дэмжлэгтэй М.Тулгат, УИХ-ын гишүүд хийгээд АН-ын даргын “Нэг Монгол” фракцаас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нэр дэвшихээр бэлтгэлээ базаахаар болжээ. Энэхүү албан ёсны сонгуулийн хажуугаар АН-ын хэсэг гишүүд “…С.Баярцогтыг эсэргүүцэж байна” гээд акц эхлүүлсэн. Мөн Х.Баттулга МоАХ-ныхоо хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын дундуур Бөхийн өргөөнд хийхээр төлөвлөжээ. Тэр хурал дээр “…С.Баярцогтыг АН-ын удирдлагаас холдуулах уу, эсвэл МоАХ-ноос нам байгуулах уу” гэдгээ ярих гэнэ. Ямба нь хүртэл яруухан гэж энэ дээ.
Үнэхээр ч Х.Баттулгын эрин үе хөдөөгийн дэмжигчдийнхээ хөндлөн тохсон эмээлийнхээ бүүрэг дээр үргэлжилж байна. Тэрбээр саяхан Лу.Гантөмөрт “…Би генсекээ аваад больё. С.Баярцогтыг ч боль гэж хэл” гэсэн байна. Үүнийг нь С.Баярцогт дуулаад нэлээд бухимджээ. Ерөнхийдөө, эцсийн бүлэгт АН-ын генсек гэдэг Х.Баттулгын ч, С.Баярцогтын ч хамгийн их сонирхож байгаа суудал болоод байна. Лу.Гантөмөр ч өөртөө ганц үлдсэн “тулах цэг”-ээ алдахгүйг бодож буй. Дээрээс нь УИХ-ын гишүүд “…Бид намын юунд ч ороогүй, аваагүй. Генсекээ авъя” гэжээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн