surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"TESLA" компани 55 мянга гаруй "Model X" загвараа буцаан татна

"TESLA" компани 55 мянга гаруй "Model X" загвараа буцаан татна

АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба “Tesla” компани 54,676 ширхэг “Model X” загвараа буцаан татах болсон талаар мягмар гарагт /2023.10.17/ мэдээлжээ. Гэхдээ 2021-ээс 2023 оны хооронд үйлдвэрлэсэн “Model X”-үүдийг л буцаан татах юм. Учир нь тус загвар тоормосны шингэн багассаныг илрүүлж чадахгүй байх магадлалтай тул хянах самбар дээр анхааруулах гэрэл нь асахгүй байж болзошгүй аж.

Өнгөрсөн долоодугаар сард “Tesla” компани “Model S”, “Model X” загварын авто машин эзэмшигчдийг сайн дураараа машинаа авчирч хамгаалах бүсний бэхэлгээ зөв холбогдсон эсэхээ шалгуулж болно гэж мэдэгдсэн билээ. Мөн наймдугаар сард Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба “Model 3” болон “Model Y” загварт жолоодлогын удирдлага алдагдсан гэх мэдээллийн дагуу мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1