surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

10.000 төгрөгнөөс хүнс аваад картаа үлдээтэл 360 мянган төгрөг завшжээ

10.000 төгрөгнөөс хүнс аваад картаа үлдээтэл 360 мянган төгрөг завшжээ

Иргэн Д нь өдрийн цагаар хүүхдийг нь харж өгдөг У-д 10 мянган төгрөгөөр хүнсний зүйл аваарай гэж виза картаа үлдээн, нууц үгээ хэлж өгчээ. Гэсэн ч У нь түүний данснаас 360 мянган төгрөгийн гүйлгээг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хийсэн байна.

Шүүхээс түүний эл үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзжээ. Иймд У-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Эрүүгийн хуульд хөрөнгө завших гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог.

Шүүхээс У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1