Засгийн газрын өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Биеийн тамир, спортын хорооны сайд Б.Бат-Эрдэнэ допингийн асуудлын талаар ярьсан юм.
Тэрбээр "Засгийн газрын хурлаар байгуулагдсан ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалсан. Хуанжоу-2022 Азийн наадмын үеэр ВАДА-гийн гүйцэтгэх удирдлагын түвшинд уулзалт хийх чиглэл өгсөн. Улмаар Азийн наадмын үеэр ВАДА-гийн удирдах зөвлөлийн уулзалт Шанхайд болох үеэр уулзлаа. Уулзалтын үеэр "Танай улсын хувьд допингийн эсрэг хууль эрх зүйгээ зохицуул, сайжруул" гэх мэдээллийг өгсөн.
Улмаар уг асуудлалтай холбоотой саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулж, намрын чуулганаар амжиж, Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах шаардлагатай байна. Допингтой холбоотой түүний эсрэг үйл ажиллагаатай холбоотой бүлэг залатыг оруулж явна. Энэ бол бусад орны жишиг. Энэ хуулийг ВАДА-тай хэлцэл хийж байж өөрчилдөг. Засгийн газар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа. Бид МОНАДА-тай асуудлыг хэлэлцэж чадахгүй байсан. Харин одоо хамтарч ажиллаж байгаа" гэсэн юм.
Энэ үеэр МОНАДА байгууллагын Ерөнхийлөгч н.Уугангэрэл тухайн байгууллагатай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр "Цагаан тугийн дор орох эрсдэлтэй гэдгийг ВАДА-гаас гаргасан захирамжийг биелүүлээгүй нөхцөлд хэлдэг шаардлага юм. Одоогийн нөхцөл байдал цагаан туган дор орохуйц биш. МОНАДА ажлаа чимээгүй хийсэн байна. ВАДА-гаас тавьсан зургаан шаардлагын нэгийг нь биелүүлсэн, гурвыг нь биелүүлэхэд бэлэн болгоод дуусаж байна. Одоо манайхаас тамирчдын цусны шинжилгээг нэхэж байгаа. Солонгосын лабораторитой гэрээгээ шинэчлэх асуудал шийдэгдсэн. Төлбөр ч төлөгдсөн. Олон нийтэд мэдээллээ хүргэх асуудал байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн аппаратад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг ч шийдэхээр боллоо.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бөхчүүдийн шээс сольдог асуудлыг хэрхэх вэ?
-Би ажлаа аваад удаагүй болохоор зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд шинжилгээнд ямарваа нэгэн байдлаар хууль дүрэм зөрчсөн зүйлгүй. Тухайн тамирчин өөрөө ч мэдэж байгаа. Монголчууд учирсан асуудалдаа уучлал гуйдаг байх хэрэгтэй. Шинжилгээ авдаг болсон нь ахиц дэвшил авч ирсэн гэж харж байгаа.
ОХУ-ын тамирчдыг Монголын тамирчдын нэр доор оруулна гэх асуудал хөндөгдсөн?
-ОХУ Монгол Улсын биеийн тамирын салбар олон жилийн хамтын ажиллагааны гэрээтэй. Үүний дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш тус улсын тамирчдыг манай улсын нэрэн дор оруулна гэх агуулга яригдаагүй. Би гадаадын тамирчдыг авч Монгол Улсын нэрийн дор оруулахын эсрэг байдаг хүн. Миний байр суурь өөрчлөгдөхгүй.
Хошорюү С.Бямбасүрэн албан ёсоор 74 дэх ёкозүна боллоо
2025.01.28 18:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ