Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концесс, “Цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын нэхэмжлэлтэй, олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн томоохон хэргүүд шүүхийн түвшинд очоод гацдаг асуудал үүсээд байгаа. Эдгээр хэрэг олон жил үргэлжилж байгаад ЗГХЭГ анхаарах ёстой гэдэг үүрэг чиглэл өгөгдсөн.
ЗГХЭГ яагаад хариуцдаг вэ гэхээр шүүхэд итгэмжлэл авдаг нь ЗГХЭГ -ын дарга байдаг. Анх 2017 онд тус асуудал үүсч, төр иргэний хороонд маргаан үүссэн. 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн. 2023 оны хоёрдугаар сард тус хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай гадаад улсад зорчих эрхийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тэр Монгол Улсад буцаж ирээгүй. Засгийн газраас прокурорын төвшинд асуудлыг тавьснаар 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад 14 хоногийн хугацаатай гаргасан байсан шүүхийн захирамжийг цуцлаад хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэр гаргасан.
Гэхдээ прокурорын байгууллага нь энэ хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй болсон.
Иймээс ЗГХЭГ-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудалд илүү анхаарлаа тавьж ажиллах шаардлагатай. Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал.
Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Хоёр тусгаарлана гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь тусад нь шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хүлээн авсан.
Одоогийн байдлаар 330 орчим хавтаст хэрэгтэй хэрэг байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр сар орчмын хугацаанд шүүгч хэрэгтэйгээ танилцана. Түүний дараа анхны гэм буруугийн шүүх хуралдааныг зарлана гэлээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын тал эзэмшдэг байсан. Тэр хувийг Монголын талд болгосон нь яагаад буруудаад байна вэ?
-Оросоос өмч авчирсантай холботой асуудал ерөөсөө яригдаагүй. Томоохон үйл ажиллагаа явуулж байсан компанийн Монголын талын хувьцаа эзэмшигчийн эрхийг УИХ хэрэгжүүдэг. Гэтэл 49 хувийн арилжаа хийгдэхдээ Засгийн газрын төвшинд хуйвалданааы зарчмаар хийгдсэн.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн