Мөсөнд авиралтын Дэлхийн цомын 3 цуврал тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явсан Монголын шигшээ баг тун амжилттай тэмцээнээ эхлүүллээ.
ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин. Уулын спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийг Өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.
Дэлхийн цомын цувралын эхний гараа БНСУ-ын Чхонсонд энэ сарын 13-15-нд явагдлаа. Энэ тэмцээнд 17 орны 90 тамирчин оролцсон бөгөөд 2020 оноос хойш анх удаа Ази тивд зохион байгуулагдаж байгаа тэмцээн болсон.Мөн Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдсан онцлогтой болж өнгөрөв. Тэмцээний хурдны төрөлд ОУХМ, Мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний хошой IV байрын шагналт Н.Хэрлэн хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо.
Энэ нь Монголын багийн түүхэн дэх анхны Дэлхийн Цомын медаль болж байгаа юм. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ. Энэ төрөлд Ираны дэлхийн аварга Мохсен Бехешти, манай Н.Хэрлэн хоёрын нэг түрүүлнэ гэж шинжээчид таамаглаж байсан юм. Манай тамирчин тэмцээнийг зохион байгуулагчдаас гарамгай амжилт гаргасан тамирчдад олгодог тусгай урилга буюу Wildcard-ыг авч, дараагийн ДАШТ-д тухайн орны квотоос гадуур шууд оролцох эрх авсан байна. Мөн СМ Д.Отгонхүү Дэлхийн цомын 8-р байр, Ази тивийн 6-р байр, СМ О.Сайханжаргал Дэлхийн цомын 12-р байр, Азийн тивийн 10-р байр, ОУХМ Д.Баасандорж Дэлхийн цомын 9-р байр, Азийн тивийн 7-р байр тус тус эзэлжээ. Монголын шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлсэн байна.
Одоо манай тамирчид нэгдүгээр сарын 25, 29-нд Франц, Швейцарт Дэлхийн Цомын хоёр гараанд оролцоно.
.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ