"Blackpink" хамтлагийн Лизаг "TAG Heuer"-ийн гүйцэтгэх захирал, Бернард Арнолтын хүү Фредерик Арнолттой болзож байгаа гэх цуу яриа гарсан. Бернард Арнолт нь дэлхийн хоёр дахь баян хүнд тооцогддог. Тэдний болзож байгаа тухай яриа долдугаар сард анх гарсан. Тухайн үед Лиза, Фредерик нарын Парист болзож яваа зураг цахим сүлжээнд таржээ.
Тэгвэл Лиза өнгөрсөн Ням гаригт аавынхаа төрсөн өдөрт оролцохоор Тайландад очжээ. Энэ үеэр тэр ээж аавтайгаа зураг авхуулахдаа "TAG Heuer"-ийн хайрцагтай бэлэг барьсан байсан тул Лиза, Фредерик нар үнэхээр үерхэж байна гэсэн цуу яриаг үүсгэв. Хайрцаг дотор Фредерик Арнолтоос Лизагийн аавд илгээсэн бэлэг байгаа гэж таамаглажээ. Түүнчлэн Лиза улаан, ногоон өнгөтэй үсний хавчаар зүүснийг хүмүүс мөн л "TAG Heuer"-тай холбон ойлгосон байна. Энэ нь "TAG Heuer"-ын логоны өнгө юм.
Лиза өдгөө 26 настай бөгөөд жинхэнэ нэрийг нь Лализа Манобан гэдэг. Түүнийг К-попын хамгийн томоохон нөлөөлөгч гэж үздэг. Инстаграм дахь дагагчийн тоо 98 сая. Харин "LVMH"-ийн гүйцэтгэх захирал Бернард Арнолтын гурав дахь хүү Фредерик Арнолт 28 настай.
Лиза, Фредерик нарын хэн нь ч харилцааныхаа талаар мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ долдугаар сараас хойш тэдний хамт байгаа зураг цахим сүлжээнд хэд хэд нийтлэгджээ. Тухайлбал, наймдугаар сард тэд Лос Анжелесын олон улсын нисэх онгоцны буудал дээрх нэгэн кафед хамт байгаа харагдсан. Тухайн үед "Blackpink" хамтлаг "Born Pink" аялан тоглолтоо АНУ-д хийж байсан. Аялан тоглолтоос буцахдаа Лиза хамтлагийн гишүүдээс тусдаа Арнолтын хувийн онгоцоор явсан байна.
Тайландын хэвлэлд мэдээлснээр Лиза нийслэл хотын дундуур урсдаг Чао Праяа голоор Арнолттой зугаалж явсан гэв. Арнолт энэ үеэр Тайланд дахь брэндийн дэлгүүрээ нээхээр ирсэн байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр завин дээр Лизагийн аав ээж ч байсан гэв.
Эх сурвалж: SCMP
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна