Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансааг энэ долоо хоногт зарласан. Ингэхдээ олон улсад нэр хүндтэй "Times Higher Education" байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарсан юм. Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль бий. Харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Өнөөдрийн эрэмбэ чансаагаа зарлаж байгаа 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадаагүй гэнэ. Эрэмбээр эхний 20-д жагссан их сургуулийг үлдээж, хойш жагссан бол дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг ирэх 2024 оноос зогсооно. Урьдчилсан эрэмбэ чансааг танилцуулбал,
Монгол Улсын их сургууль
Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
МУБИС
ХААИС
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
СЭЗИС
Отгонтэнгэр их сургууль
Моносын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
СУИС
Тэгвэл олон улсад Монголын их дээд сургуулиудын ямар чансаатай, хэддүгээрт эрэмблэгдэж байна вэ? Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг "Times Higher Education" байгууллагын жагсаалтад Монголоос аль ч сургууль одоогоор эрэмблэгдээгүй байна. Харин бусад байгууллагууд дараах байдлаар дүгнэжээ.
Мөн "ad scientific index" байгууллагын зүгээс 2024 оны Монголын их дээд сургуулийн чансааг дараах байдлаар гаргажээ.
МУИС
Монголд #1
Азид #2531
Олон улсад #7206
2. АШУҮИС
Монголд #3
Азид #3428
Олон улсад #9276
3. ХААИС
Монголд #4
Азид #3729
Олон улсад #9932
4. ШУТИС
Монголд #5
Азид #4040
Олон улсад #10622
5. Улаанбаатар их сургууль
Монголд #6
Азид #4867
Олон улсад #12193
6. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Монголд #8
Азид #6456
Олон улсад #15195
7. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
Монголд #9
Азид #7301
Олон улсад #16634
8. Ховд их сургууль
Монголд #10
Азид #8231
Олон улсад #18006
Дээрх байгууллагуудын чансааг олон улсад голчлон анхаардаггүй бөгөөд "QS", "Shanghai Ranking" болон "Times Higher Education" байгууллагуудын гаргадаг чансаагаар дэлхийн их дээд сургуулиуд өөрсдийгөө дүгнэдэг гэдгийг онцлох хэрэгтэй. Ямартай ч дотооддоо чансаагаа гаргадаг болсон тул удахгүй томоохон олон улсын байгууллагууд харьцуулалт хийж эхлэх биз.
ЭХ СУРВАЛЖ: .UNIVERSITYGURU.COM,
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ