Лхагва гарагт /2023.10.18/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газа болон Израилын хооронд үүссэн дайны асуудлаар хуралдсан. Тус хуралдааны үеэр Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрт АНУ хориг тавьсан байна. Бразил улсын санаачилсан тус шийдвэр дээр санал хураах явц хоёр ч удаа хойшлогдсон юм. Аюулгүйн Зөвлөлийн 12 гишүүн тус шийдвэрийг дэмжиж, Их Британи, ОХУ түдгэлзсэн бол АНУ эсэргүүцэж хориг тавьсан аж.
НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Бид яг газар дээр нь дипломат ажиллагаа эрчимтэй явуулж байгаа. Энэ ажил ямар үр дүнд хүргэхийг нь харах ёстой гэж бодож байна” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Тийм ээ, шийдвэр гаргах нь чухал. Дээрээс нь энэ зөвлөл ямар нэгэн мэдэгдэл хийх ёстой. Гэхдээ бидний авах арга хэмжээ нь бодит баримт дээр суурилж, дипломат хүчин чармайлтыг дэмжих учиртай. Ингэснээр хүмүүсийн амь насыг аварч чадна. Зөвлөл шийдвэрээ зөв гаргах ёстой” хэмээсэн юм.
АНУ-ын шийдвэрийг ОХУ-аас НҮБ-д сууж буй Элчин сайд Василий Небензиа “Бид саяхан Америк нөхдийнхөө хоёр нүүр, шударга бус байдлыг дахиад харлаа” гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ