Реппер Эминем аравдугаар сарын 17-нд 51 нас хүрчээ. Хип хопын домог тэрбээр ойролцоогоор 25 дээд амжилт эзэмшдэг ажээ. “Godzilla” дуундаа тэр 30 секундэд 225 үг багтаасан байдаг. Тэгэхээр секундэд дунджаар 7.5 үг хэлсэн гэсэн үг. Харин “Rap God” дуу нь 364 секундэд 1560 үгийг багтаасан буюу секундэд 4.28 үг хэлжээ. Эминемийн амжилтыг Гиннесийн амжилтын номны хөгжмийн зөвлөх Мэттью Уайт хянах дуртай. Олон хүн энэ амжилтыг давахыг хичээж байгаа гэж тэр хэлжээ. Уран бүтээлчдийн хэрэглэдэг өвөрмөц үгсийг тоолсон судалгаа байдаг. Энэ судалгаагаар Эминем 100 дуундаа 8818 өвөрмөц үг хэллэг ашигласан нь тогтоогджээ. Тодруулбал, Эминем 11 үг тутамд өмнө нь огт ашиглаж байгаагүй шинэ үг ашиглаж байна. Тийм ч учраас шүтэн бишрэгчид нь түүний дуунаас хэзээ ч залхдаггүй. АНУ-ын “Billboard”-ийн 200 шилдэг цомгийн жагсаалтад Эминем зургаан удаа дараалан тэргүүлж байжээ. Түүнчлэн “Spotify” дээр түүниий “Till I Collapse” дуу 1,365,826,737 удаа цацагдаж, амжилт тогтоосон байна.
Ингээд Эминемийн эзэмшдэг зарим амжилтаас жагсаавал:
“Billboard”-ын шилдэг 20-ийн жагсаалтад нэг дор хамгийн олон цомог нь орсон реппер
Хамгийн хурдан борлуулалттай реп цомог – “The Marshall Mathers LP” цомог 2000 онд долоо хоногийн дотор 1.76 сая хувь борлогдсон.
АНУ-д хамгийн олон цомог борлуулсан реппер – 6.15 сая цомог.
Их Британийн чартуудын хамгийн өндөр борлуулалттай хип хоп цомог
Хит сингл дэх хамгийн олон үг – 1560 үг
Фэйсбүүк дээр хамгийн олон лайктай эрэгтэй уран бүтээлч – 94,578,542 лайк
Фэйсбүүк дээр хамгийн олон лайктай реппер – 94,578,542 лайк
Эх сурвалж: GUINNESS WORLD RECORDS
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ