Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “И” нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ.
Хэргийг сануулахад, Улаанбаатар хотоос орж ирж явсан “Ланд круйзер-200”маркийн автомашин, Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусны зорчигчийг "Хурд" шатахуун түгээх станцын дэргэд мөргөсөн.
Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Амь хохирогч “тамхи татна” гэж автобуснаас буугаад ийнхүү автомашинд дайруулж нас барсан юм. Хэрэг болсны дараа Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж "Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.
Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүссэн үед “сандал суудал”-тайгаа зууралдалгүйгээр ёс зүйгээ дээдлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо