surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Энэ сарын 22-нд хур тунадас орно

Энэ сарын 22-нд  хур тунадас орно

2023 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 22-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар зарим үед 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1