Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд бугшсан газрын наймаа, авлига албан тушаалын гэмт хэрэг гэх мэт “шүдний өвчин” болсон асуудлуудыг уг үндсээр нь өөрчлөхөөр нэгэнт шийдснийх үү. Ямартай ч байгаа онож, хүнээ оллоо. Тодруулбал энэ сарын 16-17-нд шилжих шөнө Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, Хот байгуулалт, хөгжлийн газрын ажилтан Т.Эрдэнэтуяа, Б.Уранчимэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4.2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт сэжигтнээр тооцож хойшлуулшгүйгээр баривчлан саатуулаад байна.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга гэж хэн бэ?
МҮОХ-ны газар дээр, МҮОХ-ны хөрөнгөөр, авсан зээлээр барьсан, Монголын тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг булаачихаад мөнгө улаан, нүд цагаан гэгчийг харуулж яваа Э.Бадар-Ууганд барилга барих зөвшөөрөл олгосон эрх мэдэлтэн. Ц.Тулга нь Олимпийн хорооны газар дээр 20 давхар цамхаг барих 2023.09.13-ны өдрийн БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрлийг “Өөжин” ХХК-д олгохдоо Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж оршин суугчдын төлөөлөл үзэж буй. Өнгөрөгч амралтын өдөр гэхэд олимпийн аваргын хөлсөлсөн хамгаалагч нар, оршин суугчдын дунд “мөргөлдөөн” үүсч, цагдаагийн байгууллагаас барилгын ажлыг түр зогсоох хүртэл хурцадсан. Энэ бол төлөвлөлтгүй, бодлогогүй хууль зөрчсөн барилга барих зөвшөөрөл олгосны урхаг, үр дагавар.
Хотын үе үеийн мээр, Ерөнхий архитекторууд, газар олголт, барилгын зөвшөөрлийг “базсан” албан тушаалтнуудыг сайтар ухаж төнхөх нь мөнөөх ужгирсан авлигын асуудал, бугшсан “хатиг” мэт албан тушаалын хэрэг, аалзны тор шиг хэрсэн газрын наймааг таслан зогсоох чухал сэжүүр юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар Улаанбаатар хотод авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх 5Ш ажиллагааг эрчимжүүлэхдээ яг эндээс эхэлсэн нь чухам цэгээ олжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн