Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 толгой мал өвөлжиж байна. Мөн дөрвөн сумын 69 өрхийн 46.1 мянган мал Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан зэрэг аймагт отороор өвөлжиж байгаа бол Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын оторын бүс болон хилийн зурвас бүс нутагт нийт 1346 өрхийн 720.1 мянган мал өвөлжиж байгаа аж.
Зуншилга тааруу болж, өвс, тэжээлгүйн улмаас Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч буй 8 суманд нйит 2056 толгой мал хорогдсон мэдээ байна.
Аймгийн Онцгой комиссоос цасанд боогдсон малчдыг цас багатай баг, сум руу нүүлгэж, Их болон Бага улаан даваа, Хавтаг, Байтагийн чиглэлийн зам хаагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч нээсэн байна.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдуудад ажиллалаа. Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан нь харагдаж байна.Гэсэн ч цаашид малчид иргэдийнхээ санаа бодлыг сонсож, айл өрхөд газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч сумдад шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэлийг үзүүллээ.Цаашид өвлийг өнтэй давах, хаварыг хохирол багатай давахын тулд байгаа нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг хүсье” гэлээ. Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүйн нөөцөд 676 тонн өвс, 320.6 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн бол аймгийн аюулгүйн нөөцөд 244.3 тонн өвс, 272.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 687.4 тонн өвс, 565 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ