surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдын харьяа олон газар бий. Тухайн газрууд дээр асуудал үүсвэл Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй. Бусад агентлагтайгаа ижил.

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдын харьяа олон газар бий. Тухайн газрууд дээр асуудал үүсвэл Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй. Бусад агентлагтайгаа ижил.

 УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.    

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид тойрог тойглох зүйлийг ярихгүй байна. Хот хөдөөгийн тэнцвэрт байдлын талаар ярьж байгаа. Гэтэл 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын гэр хорооллоо мартчихаад байна. Орон нутагт болон гэр хороололд барилга барина гээд хамтад нь ярьж болохгүй юу. Орон нутгийн орон сууц барих аж ахуйн нэгжүүдийг зөвхөн орон нутагт дэмжих ёстой юу. Хотод байгаа гэр хорооллын хэсэгт ч орон сууц барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхгүй хэрэг үү.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: М.Оюунчимэг гишүүний хэлсэн зүйл бол маш чухал асуудал. Яаралтай горимоор хоёр хууль орж ирнэ. Түгжрэлийн асуудал болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компаниудад гаалийн НӨАТ-ын татварыг хөнгөлнө. Үүнийг дэмжиж өгөөрэй. Үүсээд буй хүндрэл бол дулаан эрчим хүчний дутагдлын асуудал бий.

Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга холимог тогтолцооны захиалгыг цэцэд гаргаж,  нөгөө нөхөд нь хэрэгжүүлжээ гэж хардаж
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Дулааны хангамжийг нь шийдэх болможгүй хэрэг үү.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Төсвийн бололцоо, орон зай хангалттай байгаагүй тул Улаанбаатар хотын дулааны хангамжийг нэмэгдүүлэх төсөв тавьж чадаагүй. Хөгжлийн банкны санхүүжилтээр 116МВт-ын дулааны станцын өргөдлийг Амгалан станц дээр тавьж байна. Дөрөв дэх үуухыг нь тавьж байна гэсэн үг. Энэ нь 6000-7000 айлын дулааныг хангах эх үүсвэр юм. 2024 оны арванхоёрдагаар сарын сүүл, 2025 оны нэгдүгээр сард ашиглалтад орно. Сүхбаатар дүүргийн Сэлбэ дэд төв дээр дулааны эх үүсвэрийг иж бүрнээр барьсан. Дулаанд холбогдох хүсэлт иргэдээс хангалттай их ирэхгүй байна. 30 орчим хувийн ачаалалтай ажиллаж байна. Баянхошуу дэд төв дээр гаазан эх үүсвэрийн судалгаа зургийг хийж байна. Гурван гаазан дулааны станцын зураг манай яаман дээр бэлэн болчихсон байгаа.

О.Цогтгэрэл: УДШ-ээс АН-ыг төлөөлөх этгээд байхгүй гэж тайлбарлаад байхад “  би хүн хөөлөө” гэх ~ Toim.mn: Tодорхой тоймлоно
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Газрын тухай хуулийн зүйл заалт нь онцгой шинж чанартай заалтуудыг хөндсөн тул Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна.
-Г.Ганболд: Засгийн газар яахаараа орон нутгийн газар олголтыг шийддэг юм-
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг ирэх жилийн төсвийн асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүллээ.
Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргасан юм. Тэрбээр "14.00 цагаас Дэгийн хуулийн дагуу явах Ерөнхий сайдын асуултыг хойшлуулах саналтай байгаа. Засгийн газраас ч гэсэн хойшлуулж өгөх хүсэлт өгсөн. Төсөв дагасан 21 хууль, долоон тогтоолыг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байж, ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх юм. Үгүй бол арваннэгдүгээр сарын 10-ны доторх ирэх жилийн төсвөө батлах хугацаандаа амжихааргүй болж байна. Тиймээс өнөөдрийн асуулгыг хойшлуулж, төсөв дагасан, төсвийн хамт өргөн барьсан хууль тогтоолыг хэлэлцэх горимын саналыг гаргаж байна" гэв.
Улмаар 62.2 хувийн саналаар горимын саналыг дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Газрын хуулинд анхаарлаа хандуулаач. Сум аймаг газраа олгож чадахаа болих нь. Зөвхөн дуудлага худалдаагаар газар олгохоор болсон. Бүх аймгууд эдийн засгийн форум хийж, газрын асуудлыг хөндөж байна. Засгийн газар аймгийн, төвинй, сумдын газрыг олгож эхэлбэл асар том ухралт болно. Засгийн газраас орон нутгийн газрыг олгоно гэж юу яриад байгаа юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: газар олголт төлөвлөгөөгүй хэвээр байна. Нэг байгуллага л газрын эрхийг олгодог болъё гэж байгаа юм. Төлөвлөлтөө бол аймаг болон нийслэлийн ИТХ шийднэ гэж байгаа. Тиймээс бүгдээрээ нэг удаа шинэчлэл хийж, нэг газраас олгодог болж үзье гэж байгаа юм. Хуучин байснаараа сайжрахгүй байна. Тиймээс ингээд нэг яваад үзье. Газар олголт байнгын маргаантай асуудал. Төлөвлөлтийн дагуу босоо тогтолцоогоор газар олгоно гэж байгаа юм. Энэ бол газар олголтын реформ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Уул уурхайн биржээр төрийн өмчит компаниудын 35 хувийг нь арилжаалж байна. Энэ жилийн хувьд 60 сая тонн нүүрсийг борлуулах хүлээлттэй байгаа. Төмөр замын холболтын ажлыг бол яаралтай хийх хэрэгтэй байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул: УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолд зааснаар уул уурхайн стратегийн орд газрын талаар тусгасан байдаг.Сонгон шалгаруулалт нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд хийгдэхээр тусгасан.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Зөвхөн аж ахуйн нэгж ч биш иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрхийг Засгийн газар хариуцна гэсэн заалт байна. Орон нутагт, нэг суманд байгаа иргэн газар авахын тулд Засгийн газарт хүсэлт гаргах юм уу. Энэ яг юу яриад байгаа юм.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Засгийн газрын хуралдаанаар биш юм. Засгийн газрын агентлагийг Ерөнхий сайдын харьяаны болгосноо ингэж бичиж байгаа юм. Ерөнхий сайдын харьяаны агентлаг босоо тогтолцоотой. Газар олголт орон нутагт бол аймаг дээр хийгдэнэ. Аймаг дээр хийгдэхдээ ИТХ-ын баталсан төлөвлөлтийн дагуу гэрчилгээ олгох процесс нь аймгийн газрын албанд хамаарна. Тэгэхээр хянаж, гэрчилгээ олгох асуудал явна. Бүгдээрээ хийгээд л үзье. Болохгүй бол тэр биз.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд Улаанбаатар хотоос тухайн орон нутагт иргэний шилжилт бүртгэл хийлгэж, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан бол орон нутагт нэг ажилласан хугацааг нэг жил гурван сар, суманд ажилласан бол нэг жил ажилласан хугацааг нэг жил зургаан сараар ажилласанд тооцож болно гэж заажээ. Болно гэдгийг хэн тодорхойлж байгаа юм. Хэний үзэмжээр явж байгаа юм. Дараагийн заалтан дээр нь төрийн албаны тухай хууль дотор байгууллагын албан тушаалыг хооронд нь ижил зэрэг зиндаатай болгох талаар тусгасан байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Нягтлан бодогч гэж бүр зааж өгсөн байна шүү дээ. Гуравт, Ерөнхий сайдын эрх бүхий асуудлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг нэмсүгэй гэжээ.Төсөв, зардал нэмэгдэх асуудал дагаж орж ирэх үү.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Манай яамны харьяа газрыг л шилжүүлж буй хэрэг. Ямарваа нэгэн зардал огтоос гарахгүй.
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Санжаадорж: Болно гэж бичсэнийхээ доор нь хэрхэн нэмэгдүүлнэ тооцохыг Засгийн газрын журмаар зааж өгсөн. Ажиллаж байх хугацаандаа зөрчлийн асуудал үүсгэсэн бол болохгүй, сайн ажилласан бол болно гэж тусгаж өгсөн. Орон нутагт нягтлан бодогчид харилцан адилгүй цалин хөлс авдаг. Тиймээс эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгээр, сургуулийнх бол сургуулийн цалин хөлсийг тооцох боломжтой. Хэрэв нягтлан бодогч гэдгээр нь хуулийн зүйлд зааж өгөх боломжгүй гэж байгаа бол ерөнхий нэршлээр нь явж болно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг шилжүүлбэл урсгал зардалтай нь хамт шилжүүлнэ. Ямар нэгэн байдлаар зардал нэмэгдэхгүй.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Уул уурхайн биржийн хуулийг батлаад удаагүй. Амин сүнс нь төрийн өмчийн компаниуд. Цаашид энэ компаниудад хуулгай битгий нүүрлээсэй гэх зарчмаар биржийн хуулийг оруулж ирсэн. Гэтэл хуулийн төсөл дээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэсэн. Гэтэл Ж.Ганбаатар сайд тухайлсан төсөл гэж тайлбарлалаа. Тухайн төсөл нь төрийн өмчийн компанийн төсөл байвал бас хамаарахгүй болно. Урт хугацаанд биржээр арилжаалахгүй байх заалт ороод ирж байгаа юм биш үү. Зарчмын хувьд энэ зөв үү. Тухайлсан төсөл эсвэл тухайлсан компани байвал ил тод нээлттэй байх зарчмаараа байвал яадаг юм. Хоёр дахь нь газрын асуудал. Захиргааны шүүхээр орж байгаа маргааны 30 хувь нь газрын маргаан байдаг. Тэгэхээр бүх иргэн, аж аухйн нэгжид олгох харилцаа чинь Ерөнхий сайд дээр очих юм байна. Тэгэхээр хууль зүйн хувьд асуудал үүсвэл эргээд Ерөнхий сайд хууль зөрчсөн гэх шалтгаанаар асуудалд орох юм биш үү. Тэгэхээр тэр бүрийд УИХ-аар Ерөнхий сайдыг хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэх асуудал үүсээд байна. Гуравт, УИХ-ын дарга нар аймаг сумын засаг дарга нарт албан даалгавар өгөх боломжгүй зүйл орж ирсэн байна. Дөрвт, ХХОАТ болон ААНОАТ-ын харилцаанд өөрчлөлт оруулах тухай оруулж ирсэн байна. СЗХ гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар оруулж ирсэн үү. Үүсэж болох эрсдлүүдийг тооцсон уу.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Өнөөдрийн тулгамдаж буй хамгийн гол асуудал бол хүргэлт юм. Биржээр хангалттай нүүрс зарах хэрэгтэй байдаг. Оролцогч тал их хэмжээний нүүрс авах гэж байна. Хамгийн гол асуудал бол хүргэлт. Тиймээс төмөр замын холболтыг холбосноор биржийн үйл ажиллагааг 100 хувь дэмжинэ гэсэн үг.

Д.Амарбаясгалан МАН-ын дарга болох уу? | Sonin.MN
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Газрын тухай хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд маань буруу ойлголттой байна. Ерөнхий сайд өөрийн дэргэдэх агентлагтаа газар олгох асуудлыг авч ирж буй асуудал огтоос биш. Монгол улс газрын нэгдсэн төлөвлөсөн системтэй байх үүднээс аливаа орон нутгийн гаргаж байгаа төлөвлөлт нь улсынхаа бодлоготой уялддаг байх зарчмыг л хангаж байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ-аар баталж байгаа төлөвлөгөө нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий төлөвлөгөөтэйгөө уялдаж буй эсэхэд дүгнэлт гаргаж, өөрсдөө олгож, хариуцлагаа хүлээнэ. Тэр нь улсын бодлоготойгоо нийцэж буй эсэхийг Засгийн газраар шалгах гэж байна.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Г.Тэмүүлэн гишүүн ээ. Ерөнхий сайдын харьяа олон газар бий. Тухайн газрууд дээр асуудал үүсвэл Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй. Бусад агентлагтайгаа ижил.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Газрын харилцааны нэгдсэн удирдлагыг нэгдсэн байдлаар зохион байгуулж туршлага 2002 онд бий. Таван сайдын хүрээнд эрхэлсэн асуудал байсан юм. Гол асуудал нь газар давхцуулж, газрын наймаа цэцэглэсэн асуудал байсан юм. Хуулийн текстийн хувьд Засгийн газар газар олгох, эрхлэх захирамж гаргахаар хуульд тусгасан бол байнгын хороогоор засахаас өөр аргагүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Д.Амарбаясгалан дарга аа. Таны хэлснээр санаа нь тийм байж болно. Гэвч хуулийн заалтдаа шийдвэр гаргах нь Засгийн газрын эрх гэж явсан байна. Бичгийн алдаа гарсан бол засах хэрэгтэй.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1