surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны “Кайсэн” хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

155 сая орчим юаны хөрөнгө оруулалт бүхий энэ паркийн 5,000 м.кв талбайтай ухаалаг хүлэмжид  “Мао тай лан” жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг. Жилд 4,000 тонныг үйлдвэрлэн 100 гаруй сая юаны орлого олдог юм байна.

Тус хот 60 гаруй жилийн хугацаанд ой байгуулж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, 100,00 га талбай бүхий элсэн цөлийг ойжуулжээ. Улаан буудайн сүрлийг өвсөн тор хэлбэрээр тавьж, элс бэхлэх, түймрээс сэргийлэх болон ойжуулалтын бүс байгуулан усжуулалт зэргийг цогцоор нь шийдсэн “Өвсний тор” арга нь Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн тусгай шагнал хүртсэн. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгожээ. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүс жилд 15 сая орчим жуулчин хүлээн авч, 10 тэрбум юаны орлого олдог юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1